Нийтлэлчийн булан Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбар хэмээж үзэх нь нэн сайшаалтай. Гэхдээ бодит байдалд чухам ямар асуудлыг хэрхэн яаж шийдэв, үр дүн нь салбарын хувийн хэвшил, ТББ болон орон нутагт хэрхэн тусгалаа олов гэдэг нь гол асуудал. Хорин жилийн дараахь цэгээс харахад салбарын байдал бодитойгоор өсчээ. Үүний хажуугаар салбарын хөгжлийн чиг хандлага, нөхцлийг ажваас эгзэгтэй, анхаарууштай нөхцөлд байна гэж хэлж болно. Хэдийгээр статистк мэдээллүүдийн бодит байдал туйлийн маргаантай байв ч, тэдгээр тоонуудаас баримжаа болгож үзвэл манай аялал жуулчлал хурдацтай, далайцтай өсөн дэвжиж, хөгжиж байгаа дүр зураг харагдна.
| | Дэлгэрэнгүй | Олон улсын хэмжээнд аялал жуулчлалын мэргэжлийн зэрэг олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал 1941 онд Швейцарьт үндэс суурь нь тавигдаж улмаар Франц, Их Британид нээгдэж, хожим 1976 онд Ромд аялал жуулчлалын төгсөлтийн дараах үндсэн сургалтууд хичээлэлж эхэлсэн байдаг. Аялал жуулчлал ба түүнтэй холбоотой байгууллага, мөн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйлдвэрлэл үйлчилгээний процесс ба түүний хөгжлийг судалдаг
| | Дэлгэрэнгүй | Аялал жуулчлал нь дэлхий нийтэд энх тайван найрамдлыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг идэвхижүүлэхээс гадна эдийн засгийн хөгжилд бодитойгоор нөлөөлөх замаар ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох, байгаль орчныг хамгаалан сэргээх, бүс нутгуудын хөгжлийг хурдасгагч байдлаар орчин үеийн нийгмийн тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэрэгсэл болж байгаа юм. Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (ДАЖБ) гаргасан "2020 оны аялал жуулчлалын таамаглал"-д олон улсын аяллын тоо 1,6 тэрбумд хүрч, аялал жуулчлалаас олох нийт орлогыг 2 триллион ам.доллар байхаар тооцож байна.
| | Дэлгэрэнгүй | |
|
Сонирхолтой мэдээлэл Хөхчүү хэлбэртний баг, цахлайн овгийн шувуу бөгөөд олон улсын улаан ном, Монгол орны улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувууны нэг юм. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг.
| Говь цөлд амьдардаг нэн ховор шувуу. Биеэр жижигхэн ердөө 12 см хүртэл биетэй, маш хурдан шалмаг, сонор соргог. Ерөнхийдөө биеийн зүс нь элсэрхэг бордуу, цайвар, сүүлний захын өднүүд цагаан, харин голын өднүүдэд хар, хүрэн өд харагдана. Эрүүн доор, өехий хавиараа цагаавтар, нисэх буух үед сүүлний зарын цагаан, голын хар өднүүд тод харагдана.
| Хэрээнийхэн хэмээх овгоос 12 зүйл шувуу нь манай оронд нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай билээ. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг.
| |