Онцлох мэдээ
Бариа тавианы жилvvд буюу их хэлмэгдvvлэлт

хэлмэгдүүлэлт хөшөөСоциализмын vеийн их хэлмэгдvvлэлт нь тухайн vеийн Засгийн газар, Намын тєв хорооны тэргvvлэгчид хэд хэдэн удаа хэлэлцэн гаргасан тогтоолоос эхтэй ажээ. Тогтоолоор батлагдсан энэ дvрэмд "Зєвлєлтийн сургагч, зєвлєхєд дургvйцсэн монгол хvнийг албан тушаалаас нь зайлуулахаас эхлээд цаазаар авах хvртэл арга хэмжээ авна" гэж заасан байна. Энэ дvрмийг Э.Ринчино, Дотоод хэргийн ардын комиссарын тєлєєлєгч, зєвлєх И.Вакунасов нар санаачилжээ.

Огноо: 2010-09-10 12:48 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмын ажиллагааг нээж хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖЭрхэм хүндэт наадамчид,
Эрхэм зочид,
Хатагтай, ноёд оо,
Эх сайхан Монгол орондоо болон дэлхийн олон газар билэг билэгийн дээд Монгол наадмаа хийж байгаа иргэддээ болон бидний баяр цэнгэлийг хуваалцагч эрхэм хүндэт зочид, нийт наадамчид Та бүхэнд Улс үндэснийхээ их баяр наадмын гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Тэнгэрийн муухай арилж зуны дэлгэр цаг ирлээ. Хүн малын зоо тэнийж айл гэр, улс хотлын маань аж амьдрал дэвжин сэргэж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг сайнаар гаргахын төлөө манай ард түмэн идэвхийлэн ажиллаж байна. 

Огноо: 2010-07-14 11:12 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Эрийн гурван наадам

Эрийн гурван наадамЭрт дээр үеэс Монголчуудын эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн гол баяр ёслолын нэг нь эрийн гурван наадам юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан тусгай дэг ёсыг баримталж тусгай хувцас өмсгөл хэрэглэн, зан үйлийн хөдөлгөөн хийж, магтаал шүлэг хэлдэг байна.

Огноо: 2010-07-10 16:44 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хятадын аялал жуулчлалын бодлого

Цагаан хэрэмИспаны Мадрид хот, 2009.12.18 
2009 оны 11-р сарын 25-ны өдөр болж өнгөрсөн Хятадын Ерөнхий сайд Вэн Жайбо даргалсан Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжлийг хурдасгахад аялал жуулчлал чухал нөлөөтэй учир аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгохыг онцлон тэмдэглэсэн  байна. Аялал жуулчлалын салбар нь Хятадын одоогийн эдийн засгийн тодорхойгүй байдлын үед улсын эдийн засгийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний тулгуур багана болоод байна. Хэтийн төлөвлөгөөний дагуу Хятад улс нь 2020 он гэхэд жуулчдын зорих дэлхийн хамгийн том газар болно хэмээн зорьж байна.

 

Огноо: 2010-04-21 19:54 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

ITM-2010 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЭХЭЛЛЭЭ!

ITM-2010Монголын Аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болон зохиогддог  "ITM -2010" аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг өнөөдөр "Мишээл Экспо" төвд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж , байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах, тус салбарын сүүлийн үеийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор 11 дэхь жилдээ зохиогдож байгаа бөгөөд 03 сарын 20-нөөс 21-ны  өдрүүдэд үргэлжилнэ.

Огноо: 2010-03-20 20:04 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

WOMEN'S DAYГуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг.

Огноо: 2010-03-08 13:48 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

“Олон улсын биологийн төрөл зүйлийн жил”-ийг албан ёсоор эхлүүллээ

НҮБХБНГУ-ын канцлер хатагтай Анжела Меркел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан-ги-мун нар "Олон улсын биологийн төрөл зүйлийн жил"-ийг албан ёсоор эхлүүллээ. Германы канцлер хатагтай Анжела Меркел: "биологийн төрөл зүйлийг хамгаалах алхамуудыг дэлхийн улс орнууд нэн тэргүүнд хийх шаардлагатай" хэмээн уриалж "Олон улсын биологийн төрөл зүйлийн жил"-ийг өчигдөр Берлин хотод албан ёсоор эхлүүлэв.

Огноо: 2010-01-22 10:34 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Аялал жуулчлалын тогтвортой хөгжил

Аялал жуулчлалын тогтвортой  хөгжлийн төвЯагаад заавал эко аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж?

Үүнийг тайлбарлахын тулд энгийн хэдэн жишээ дурьдая:

  • Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар аялал жуулчлал нь дэлхийн нийт улс орны 83 хувийнх нь хувьд эхний тавд ордог экспортийн салбар болдог
  • Тайландад хийсэн аялал жуулчлалын "цоорхой"-н судалгаагаар тус улсад жуулчдын зарцуулсан нийт мөнгөний 70 хувь нь гадны хөрөнгө оруулалттай тур оператор компани, агаарын компани, зочид буудал, импортын хоол хүнс, ундаанд зарцуулагддаг болох нь тогтоогджээ
Огноо: 2010-01-20 12:36 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Алтан дээр ургасан аялал жуулчлал

Алтан дээр ургасан аялал жуулчлалХязгааргүй цэнхэртэх цэлмэг тэнгэр, өвс ногоо хэн ч харсан дуу алдам уудам ногоохон талдаа сувдран харагдах мал сүрэг, уртын дуундаа уяран жаргах малчин түмэн, уул толгодоо холбон урсах ус мөрөн голууд минь. Энэ бүхэн бидний баялаг биш гэж үү?  Эрт үеэс өвгөдөөс минь өвлөгдөн ирсэн газар нутаг, зан заншил, өв соёл минь одоо юунд үнэ цэнээ алдаж мартагдаж үгүй болох болов.

Огноо: 2010-01-18 11:56 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Тэртээ 1907 онд Монгол нутгаар автомашин уралдаж байжээ.

Itala 35 45 2 HPӨнгөрсөн 20-р зууны эхэнд Францын өдөр дутмын сонин болох "Lе Мartin"-ийн 1907 оны 1 сарьн 31-ны өдрийн дугаарт "Бээжингээс Парис хүртэл машинаар аялая гэвэл хэн нэгэн зөвшөөрөх болов уу?" гэсэн гарчигтайгаар энэхүү урьд өмнө хэний ч төсөөлж байгаагүй аяллын талаар дурссан бөгөөд тухайн үед олон хүн биелэхэд маш хүнд хэцүү гэж бодож байсан юм.

Огноо: 2010-01-13 12:44 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Өнөөдөр ардчилсан үндсэн хуулийн өдөр

Өнөөдөр ардчилсан үндсэн хуулийн өдөрӨнөөдөр Үндсэн хуулийн өдөр. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

Огноо: 2010-01-13 12:06 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хамарын Хийд: Аялал Жуулчлалын өнөөгийн байдал, ирээдүй?

Хамарын ХийдГовийн их соён гэгээрүүлэгч V ноён хутагт Данзанравжаа, түүний бүтээл номлол, бясалгал гэгээрэл төвлөрөн соёрхож байсан нутаг Өвөр Баясгалант Хамарын Хийд (1818 он), орчмын цогцолборууд нь удам дамжсан тахилчид, тэдгээрийн үр сад, талийгаач Г.Түдэв ламтан, түүний ач хүү З.Алтангэрэл нарын буянт ач гавъяа, нутгийн зон ардын дэмжлэг, Монголчуудын хиймориор дахин бадарч эдүгээ дотоодын төдийгүй гадаадын олон мөргөлчид, жуулчдын зорин очдог нэгэн сонирхолт орон болжээ. 

Огноо: 2010-01-12 10:30 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ

Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ Нэгэнтээ бидний монголчууд нийслэлээрээ нүүж очих юм болоод байсан Хархорин сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг нь ЮНЕСКО-гийн хамгаалалтад ороод удаж байна. Шалтгаан нь ойлгомжтой, тухайн нутагт Монголын их хаадын байгуулсан эртний нийслэл Хархорум хотын туурь байгаа учраас тэр. Энэхүү домог болсон эртний нийслэлийн үзэсгэлэнт дүр төрхийн талаар зүүдэнд орохоор олон сайхан дүрслэл бий болж, зарим нь ч тэр дүрслэлээ гайгүйхэн дүрст зарын /рекламны/ зураглалд "амилуулж" таашаал авч байсан нь саяхны л явдал.

Огноо: 2010-01-08 12:26 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Утаанд үр удмаа "таслуулах" уу

Утаанд үр удмаа "таслуулах" уу-Агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзье-
Улаанбаатарт дайн болж байна. Хүмүүс бие биетэйгээ цус асгаруулан тулалдаагүй ч жил ирэх бүр хорвоог орхих хүний тоо нэмэгдэж, иргэдийн амьдрах хугацаа хороогдсоор байна. Бидний дайсан бол утаа.

Огноо: 2010-01-07 11:26 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Зарим нутгаар 50 градус хүртэл хүйтэрнэ

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар 28-33 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи  зүүн хойноос секундэд 5-10 метр, явган шуургатай.

Огноо: 2010-01-04 10:50 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

98 жилийн тэртээх энэ өдөр Нийслэл хүрээ нийт Монгол туургатны нийслэлээр өргөмжлөгджээ

Он солигдох өдөр ойртох тутам хүмүүсийн санаа бодол энэ зүг шилэрч байх шиг байна. Гэвч огт мартаж болохгүй юм гэж бас бий. Өнөөдөр 12 дугаар сарын 29. Энэ бол монголчууд бидний хувьд үндэсний эрх чөлөөний өдөр. 1911 онд Монголчууд Манжийн дарангуйллаас салж, үндэсний тусгаар тогтнолоо олжээ.

Огноо: 2009-12-29 16:00 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Чин Ван Ханддорж Монголыг Монголоор нь үлдээсэн гавъяатай

ЧИН ВАН ХАНДДОРЖ1911 оны үндэсний хувьсгалын 98 жилийн ой, түүнийг удирдан манлайлж явсан Эрдэнэ дайчин хошой чин ван, Монгол Улсын Гадаад харилцааны яамны ууган сайд Мижиддоржийн Ханддоржийн мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд өчигдөр боллоо.

Огноо: 2009-12-29 15:41 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

    Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо ТББ,
www.travelnews.mn сайтын хамт олноос Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэндээ айлчлан ирж буй 2010 оны гал халуун мэндийг хүргэж, Угтах ондоо аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Огноо: 2009-12-28 18:01 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Христмас баярын үүсэл, утга учир

Социйн үед "Дед мороз" буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахаа байсан бидний монголчууд өнгөрсөн хорь орчим жилийн хугацаанд "Санта Kлаус"-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, "С новым годом" гэдэг байснаа "Меrry Christmas" гэж солигдов. Шинэ жилийн амралт гэдэг ойлголт Христмасын амралт гэдэг үгээр солигдов. Бид өвлийн өвгөнөөс бэлэг авна гэж хүүхэд насандаа горьддог байсан бол зуухгүй орон сууцныхаа хаа нэгтээ лаа асааж, улаан оймс өлгөх болж.

Огноо: 2009-12-25 12:03 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Сайд Л.Гансүх бизнес эрхлэгчдэд захидал илгээв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг уриалсан захидлыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хандаж илгээв.

Огноо: 2009-12-24 13:09 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

   1 2 [Next] [Last Page]
Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

This text will be replaced
Яг одоо 26°C
Өнөөдөр
Маргааш
Ням
Даваа
Мягмар
Ө: 24°C Ө: 25°C Ө: 27°C Ө: 26°C Ө: 10°C
Ш: 11°C Ш: 11°C Ш: 13°C Ш: 9°C Ш: 1°C
Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та Монгол орныхоо аль хэсгээр аялахыг хүсч байна?
  Баруун аймгуудаар
  Говийн аймгуудаар
  Төвийн аймгуудаар
  Зүүн аймгуудаар
  Хангайн аймгуудаар
  Монгол орноороо
 

АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ             
АЖТХ Төв

МҮХАҮТ
MONGOLIA EXPEDITIONS LLC
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

ГАРАГ ПРОДАКШНС


АНД...ЛОГ МЭДЛЭГТ ТАНЬ НЭМЭР
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
           ТҮНШ САЙТУУД

 http://www.caak.mn                 
http://www.zaluu.com

 http://www.tsahim.net

 http://www.seruun.com
http://www.miniih.com