Сонирхолтой газарзvй, түүхийн баримтууд
Манж хаадын бэлтгэл хүргэн тавнангууд
| Манж чин гүрний ноёрхлын үед Манжийн эзэн хаан өөрийн соёрхлыг хүртэх хувь тохиосон манж төдийгүй, Монголын зарим ноёдын үр хүүхэд болон дүү нарын дотроос онцгой хөвгүүдийг сонгон авч хааны ордонд үлдээн, тусгайд нь онцгойлон хүмүүжүүлдэг байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсээр иржээ.
|
| Огноо: 2010-09-03 12:33 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
ТО ВАНГИЙН бүтээлгэсэн гайхамшигт цогцолбор
| Монголчууд бидний соёл, түүхийн томоохон дурсгал болох "Их Бурхант" хэмээх гайхамшигт цогцолборын талаар тэр бүр хүн мэддэггүй. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөр буюу То ван анх санаачилж, 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан гэдэг
|
| Огноо: 2010-08-26 16:41 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ
| Монголын эзэнт гүрний усан онгоц Японы далайгаас олджээ. 700 жилийн өмнө ашиглаж байсан уг онгоц Хубилай хааны усан цэргийн хөлгийн хэсэг аж. Энэ тухай мэдээллийг Японы NHK телевизээр мэдээлсэн бөгөөд түүхийн сурвалж бич гүүдтэй тулган үзсэний үндсэн дээр Монголын эзэнт гүрний эдлэл болохыг тогтоожээ. Урьд нь энэ хөлгийн өөр хэсгүүдийг далайн 70 метрийн гүнээс олж байжээ.
|
| Огноо: 2010-08-26 16:31 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Бермудын гурвалжингийн нууцыг тайлжээ
| Сэтгүүлчид Бермудын гурвалжингийн хоёр нууцыг тайлжээ. Телевизийн Би-Би-Си сувгийн оролцоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 1948, 1949 онд суудлын 2 нисэх онгоц алга болсныг шалтгааныг олсон байна. Бермудын гурвалжин нисэх онгоц, хөлөг онгоц ямар нэгэн илэрхий нөхцөл байдалгүйгээр ямар ч ул мөр үлдээлгүй алга болдог муу ёрын газар гэдгээрээ алдартай билээ. Английн сэтгүүлчид, нисэх хүчний мэргэжилтнүүд дэлхийн бөмбөрцгийн энэ учир битүүлэг бүсийн тухай домгийг зарим талаар тайлжээ.
|
| Огноо: 2010-08-03 13:48 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Гадаад монголоор аялсан минь 4
| ҮРГЭЛЖЛЭЛ 4: БУГУЙЛ Эрчүүд нь унагаа барьж, эмэгтэйч үүд нь гүүгээ саана. Бугуйл хэрэглэхгүй. Үзүүртээ суран гогцоотой уурга гэх 15 тохой орчим урт нарийн саваагаар унагаа барина. Дохиод л толгойд нь шургуулна. "Шургуулаад авсан бол эмээл дээрээ сайн суух хэрэгтэй" гэж нэг малчин надад ярьсан. Зөв талаас (зүүн) нь дөхөж очих юм бол монгол морьд танихгүй хүнд хажиглаад байхгүй.
Буруу зөвгүй байдаг фермийн морь шиг санаж баруун талаас нь очвол харин аюултай. Орчин үеийн монголчууд морийг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг гэнэ. Хятадаас импортоор бараа аваад төлбөрт нь адуу өгдөг юм байна. Дугуй, цай, чихэр, халуун ногоо, үзэг, цаасны хавчаар, ноосон даавуу гээд өргөн хэрэглээний ихэнх бараагаа Хятадаас авч, төлбөрийнхөө 85 хувийг адууны экспортоор барагдуулдаг.
|
| Огноо: 2010-07-07 10:39 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Гадаад Монголоор аялсан минь 3
| ҮРГЭЛЖЛЭЛ 3 БАЙГАЛИЙН НИСЭХ БУУДАЛ Ширүүн бороо говьд долоо, наймдугаар сард л ордог юм байна. Энэ үед жалга судаг усаар дүүрдэг. Жилийн бусад үед хур тунадас бага ордог тул жийп машинаар бараг дуртай зүг рүүгээ явж болно. Ерөнхийдөө талархаг газар учир жижиг онгоц тусгайлсан зурвасгүйгээр хөөрч, бууж болдог гэнэ. Говьд галт уул олон байсныг нотлох ул мөр элбэг. Говь нутаг байнга хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Намхан толгод нь хэзээ нэгэн цагт шовх оройтой, өндөр хадархаг уул байсан ч байж магадгүй. Бидний явсан газраар хортой могой, мэрэгч амьтад маш их байсан. Бүр харх хүртэл харагдсан. Нам газартаа зээр тун элбэг. Бид хэр зэрэг давхидгийг нь үзэх гэж заримыг нь машинаараа элдэж үзсэн. Тоосонд нь булуулаад хоцрох юм билээ. Бөхөнгийн мөр их байсан ч бараа нь харагдаагүй.
|
| Огноо: 2010-06-28 10:04 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Гадаад Монголоор аялсан минь 2
| АНУ-ын жуулчин Уильям Дуглас манай улсаар аялсан тэмдэглэлээ "National Geographic" сэтгүүлийн 1962 оны гуравдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Одоогоос 50 шахам жилийн өмнө гарсан энэ тэмдэглэл тухайн үед хаалттай байсан Монгол орныг өрнөдөд танилцуулахад өөрийн үүргээ гүйцэтгэсэн нь лавтай. Түүний бичсэн тэмдэглэл өнөөгийн уншигчдад сонин байх болов уу хэмээн санаж, бага зэрэг товчлон хөрвүүлээд толилуулахаар шийдсэн юм. Энэ ялдамд энэхүү тэмдэглэлийг бидэнд өгсөн МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан гуайд талархлаа илэрхийлье.
|
| Огноо: 2010-06-25 11:31 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
УИЛЬЯМ ДУГЛАС: Гадаад Монголоор аялсан минь
| Гадаад Монгол 1961 оны сүүлээр НҮБ-ын гишүүн болсноор анх удаагаа дэлхийн үйл хэрэгт оролцох боломжтой болсон юм. Орос, Хятадын дунд түгжигдсэн энэ орон олон зууны турш тэдний шатрын хүү байлаа. Хэдэн зууны тэртээ Монгол дайчид Бээжин, Москваг галдаж байв. Түүх эргэж Орос, Хятад хоёр хөх тэнгэрийн орныг ээлжлэн эзэрхэх болов.
|
| Огноо: 2010-06-17 16:04 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
1979-1989 оны Афганистаны дайн
| 1979 оны 12 сарын 12-нд Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулах тухай шийдвэрийг ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хуралдаанаар шийдсэн байна. Энэ өдөр Төв Хороо нууц тогтоол баталжээ. Афганистанд цэрэг оруулах болсон шалтгаанаа тус улсын удирдагчдийн хүсэлтээр хийж байгаа алхам гэж тайлбарлаж байлаа.
|
| Огноо: 2010-06-09 14:41 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
ҮIII Богд Жибзундамба нууцаар мэс ажилбар хийж байсан уу?
| Монголын шашин төрийг хослон баригч ҮШ богд Жибзундамба хутагтын цаана ямар нууц хадгалагдаж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Олны дунд "сохор төвд", "архичин", "садар самуун явдалтан" хэмээх өрөөсгөл ойлголт байдаг. Түүхэнд И.М.Майский, А.Ф.Оссендовский нарын эрдэмтэн, жуулчид, Я.Цэвэл, Дэндэв нарын дуртгал, дурсамж, аян замын тэмдэглэлд түүний тухай сонирхолтой баримт олон бий.
|
| Огноо: 2010-05-31 14:45 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хубилай хаан галт их буу хийлгэж байжээ
| Монголчууд Юань гүрний үед цэргийн техникийн өмнөх ололт дээрээ тулгуурлан галт их буу үйлдвэрлэж, дайн тулаанд хэрэглэж байжээ. Галт зэвсэг нь Х1Ү зууны үеийн Монгол цэргийн хүчийг нэмсэн төдийгүй дэлхийн цэргийн урлагт техник болон тактикийн шинэ үеийг авчирсан байна. Учир нь галт их буугаар хана хэрмийг богино хугацаанд нураахаас гадна дуу нь дайсны цэрэг, агт морьдыг цочоон сандаргаж, зохион байгуулалтыг алдагдуулдаг байв.
|
| Огноо: 2010-05-31 14:37 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цонжийн чулуу - hexagonal rock.
| Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг.
|
| Огноо: 2010-05-22 20:14 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Маршал Жуковын хориотой ярилцлага /Үргэлжлэл/
| К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн нийт тулалдааны чухам ямар үеийг Та Москвагийн хувь заяанд хамгийн аюултай байсан гэж үздэг вэ? Г.К.ЖУКОВ: Ер нь бүх үе аюултай байсан. Гэхдээ хамгийн аюултай үе бол Можайн хориглолтын шугам найдвартай хориглолт болж чадаагүй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүд гэж би үздэг. Энэ бол дайсан онцгой саадгүйгээр Москва хүрч болох байсан хамгийн аюултай үе гэж үзэж байна. К.СИМОНОВ: Германчууд Москвагаас дөнгөж 25 км-ын зайтай Крюково сувагт хүч ирээд байсан үе аюултай мөч биш шүү?
|
| Огноо: 2010-05-14 12:50 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Маршал Жуковын хориотой ярилцлага
| Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн "Познерын хөтөлбөр" нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ, Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.
|
| Огноо: 2010-05-13 11:46 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
“Бермудын гурвалжин”-гийн нууц юу вэ?
| "Бермудын гурвалжин" буюу "Чөтгөрийн гурвалжин" хэмээх Атлантын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших бүсэд 1492 оноос 2008 он хүртэлх хугацаанд 170 гаруй ор мөргүй алга болсон тохиолдол бүртгэгдсэн байдаг. Гурвалжингийн гадуур болсон ч тохиолдол бий. Хэдийгээр зарим нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдал зэрэг нөлөөллөөс болж алга болсон гэх ч ихэнх нь ямар ч ул мөргүй алга болсон байдаг. Яг гурвалжин байдаг гэхэд бас үгүй. Бермудын гурвалжин нь тайлбаргүй алга болсон усан болон агаарын хөлөг онгоцны тоо өндөртэй бүс юм.
|
| Огноо: 2010-05-10 15:30 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Дэлхийн жин жил бүр 4851 тэрбум тонноор хасагдаж байна.
| 1. Хүн гэдэг бол байгалийн бүтээгдэхүүн. 2. Мөн дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд биесийн хамгийн ухаантай нь хүн. Хүн төрөлхтөн өөрийн хөгжлийн олон зуун мянган жилийн туршид байгалийн шалгарлыг даван гарч чадаж байсан. Одоо бол юу л бол. Яагаад???? Бидний өвөг дээдэс цаг агаарыг шинжихдээ ан амьтдын байр байдал, байгалийн үзэгдлүүдийн хэв шинжээр баримжаалан одоогийн цаг уурчдаас хол дутахааргүй хэлдэг байсан. Энэ нь хүн байгальдаа ойр байсантай холбоотойнх. Жишээ нь шувууд үр удмаа үлдээх гэж төрөлх нутагтаа хавар ирээд, намар буцдагийг нь л мэдэхээс хэр эрт ирж хэр орой буцдагийг нь анзаардаггүй. Шувууд хэзээ урь орох, хүйтрэхийг маш сайн мэддэг учир урьж даллуулалгүй, хөөж туулгалгүй ирээд буцдаг.
|
| Огноо: 2010-04-28 14:32 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Айн Жалут-ын тулалдаан
| Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сүрийг дарсан хэмээн Арабын түүхчид хөөрөлдөн бичиж, Лалын шашинтан хүн болгон бахархаж онгирдогын учир юу билээ.
|
| Огноо: 2010-04-08 15:41 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Дэлхийн далайн хамгийн гүнд зорчсон нь
| Хүн далайд нэвтрэн орохдоо цэвэр практик зорилтыг тавьсан байна. Үүнд усан онгоцны доод хэсгийг засварлах, эсвэл боомтын усан доор байгаа байгууламжуудыг барьж, засварлах гэх мэт. Зөвхөн олон жилийн дараа хүн эрдэм шинжилгээний зорилгоор далайн гүнд орох болсон юм.
|
| Огноо: 2010-04-01 12:33 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цэцэн Тоньюкук юу айлдав?
| Хөшөөний бичээсийн агуулга, мөн түрэг судлалын ном зохиолоос үзвэл эртний түрэгийн гурван хаанд зөвлөхийн үүрэгтэй байсан, цэцэн Тоньюкук гэгч цолд өргөмжлөгдсөн хүн, тэр үеийнхээ нийгэм түүхийн байдлыг өөрийн намтартайгаа холбогдуулан, өөрийнхөө үзэл бодлын үүднээс өгүүлсэн агуулгатай энэ бичээсийг анх Е.Н.Клеменц гэдэг эрдэмтэн 1897 онд олж шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ.
|
| Огноо: 2010-03-31 11:50 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Богд Очирваань Отгонтэнгэр уулын тухай товчхон
| Богд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна.
|
| Огноо: 2010-03-30 11:22 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|