Уур амьсгал
Монгол орны уур амьсгалын ажиглагдаж буй хувиралт ба өөрчлөлт
| Монгол орны газарзүйн байршил, эмзэг экосистем, ард түмний амьдралын хэвшил, эдийн засгийн тогтолцоо зэргийг харвал уур амьсгалын өөрчлөлтөнд тун эмзэг. Энэ байдлыг далайн эрэг хавийн нам дор газар нутагтай адилтгаж болохоор юм. Монгол туургатан бэлчээрийн аргаар мал аж ахуй эрхэлж олон мянганыг элээн өнөөг хүрч ирсэн боловч мал аж ахуйн байгаль, цаг уурын нөхцлөөс үүдсэн эрсдэл бараг хэвээрээ байна.
|
| Огноо: 2010-06-07 11:30 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол орны уур амьсгалын ирээдүйн хандлага
| Монгол орны ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн уур амьсгалын загварын үр дүнг ашиглан хүлэмжийн хийн 3 хувилбараар тооцоолсон билээ. Тооцоог 1980-1999 оны үетэй харьцангуйгаар өөрчлөгдөх өөрчлөлтийн утгыг 2011-2030 (зууны эхэн), 2046-2065 (зууны дунд), 2080-2099 (зууны төгсгөл) оны дундаж байдлаар авч үзсэн.
|
| Огноо: 2010-04-23 11:37 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хар шуурганд эмэгтэй хүний нэр өгдөг
| Хар шуурганд цаг уурын албаныхан нэр өгдөг. Учир нь дэлхийн бөмбөрцөгийн нэг өнцөгт нэгэн зэрэг хэд хэдэн хар шуурга дэгдэх тохиолдол байдаг. Энэ үед ямар хар салхи хаашаа чиглэж байгаа, замдаа ямар хохирол учруулсаныг нь тогтоохдоо андуурахгүйн тулд нэрлэдэг байна. Хар салхинд нэр өгдөг тогтолцоо бүрдэхээс өмнө тэдэнд тохиолдолын янз бүрийн нэр өгдөг байна.
|
| Огноо: 2010-03-09 11:25 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Агаар мандалд явагдах үзэгдлүүд үргэлжлэл
| Тэнгэрийн өнгө: Цэлмэг өдөр тэнгэр хөх цэнхэр өнгөтэй байдаг. Үүнийг агаар мандал дахь гэрлийн сарнилтын хуулиар тайлбарладаг. Нарны шууд гэрэл цагаан өнгөтэй байдаг бол сарнисан гэрэл хөх цэнхэр, ягаан, улаан шар, улаан өнгөтэй туяанууд байдаг. Нар жаргах ба мандахад нарны цацраг агаар мандлын асар зузаан хэсгийг нэвтлэх учир нарны шууд гэрлээс хөх цэнхэр өнгийн туяа сарних замаар ихээр алдагдана. Иймд тэнгэрийн хаяа улаан өнгөтэй харагддаг.
|
| Огноо: 2010-03-04 11:26 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Агаар мандалд явагдах үзэгдлүүд
| Цахилгааны үзэгдлүүд. Агаар ба үүлний цахилгаанжилт. Агаарын молекулын бүрэлдэхүүнд буй атом нь гаднын ямар нэг хүчний үйлчлэлээр электроноо алдсанаас цөмийн протоны тоо гадуур хүрээнийхээ электроноос илүүдэж, эерэг цахилгаан цэнэгтэй болно.
|
| Огноо: 2010-02-23 10:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цаг агаар өөрчлөгдөх шалтгаан
| Байгалийн болон бусад vзэгдэл, vйл явцууд дотроос цаг агаарын байдал ихээхэн хувьсал єєрчлєлттэй байдаг. Цаг агаарын энэхvv хувьсал єєрчлєлтийг давтагдах єєрчлєлт, үл давтагдах єєрчлєлт гэж хоёр ангилдаг. - Давтагдах єєрчлєлт нь жилийн явц, хоногийн явцаар тодорхойлогдоно. Vvнийг цаг уурын элементvvдийн єдєр тутмын болон сар жилийн явцаар илэрхийлнэ.
|
| Огноо: 2010-02-19 09:36 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Соронзон орон ба Knowing
| Дэлхий маш хүчтэй соронзон оронтой бөгөөд гариг хоорондын соронзон орныхоос ч илүү хүчтэй. Дэлхийн гадаргад ажиглагддаг соронзон үзэгдлүүд нь үүний гэрч юм. Дэлхийн соронзон оронг соронзон бүрхүүл гэж нэрлэнэ. Манай гаригийн соронзон орон нь дэлхийг нарны салхинаас хамгаалдаг учраас дэлхий дээр амьдрал үүсэн бүрэлдэх бас нэгэн гол хүчин зүйл болдог юм.
|
| Огноо: 2010-02-10 17:25 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цаг агаарын аюултай үзэгдлүүд
| Цаг агаарын зарим аюултай үзэгдлүүд өргөн уудам газрыг хамарч удаан хугацаагаар үргэлжилж байхад зарим нь хэсэгхэн газар нутгийг хамарч богино хугацаанд болж өнгөрдөг. Хүйтэн бороо, цасан шуурга, шороон шуурга, хүчтэй салхи мөндөр, цочир хүйтрэлт зэрэг нь цаг агаарын үзэгдлийн түр зуурын үзэгдэл ч аж ахуйн үйл ажиллагаанд саад бэрхшээл хохирол учруулсаар байна. Цаг агаарын аюултай үзэгдлүүдэд хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурга, аянга, ган, мөндөр зэргийг хамруулдаг.
|
| Огноо: 2010-02-09 11:53 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Агаар мандлын бүтэц, зохион байгуулалт
| Дэлхийн бөмбөрцгийг бүрхсэн зузаан хийн бүрхэвчийг атмосфер буюу агаар мандал гэнэ. Агаар мандал нь аливаа амьд организмын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Дэлхий дээр байгаа бүх амьд организмыг нарны хэт ягаан туяаны нөлөө, агаарын температурын хоногийн огцом хэлбэлзлээс хамгаалж байдаг.
|
| Огноо: 2010-02-04 15:01 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Нарны цацраг
| Нарны цөмд 40 сая градус байх ба түүний цөмийн гадаргад 6 мянган градус халуун байдаг ажээ. Энэ давхаргаас бүх чиглэлд гэрлийн энерги цацардаг бөгөөд үүний өчүүхэн хэсэг нь дэлхийн гадаргад ирдэг. Нарнаас нэг минутанд ирж байгаа энергийн хэмжээ манай дэлхий дээр нэг бүтэн жил гаргаж авсан нүүрс, нефть, хүлрийг шатаасантай тэнцдэг гэсэн тооцоог гаргасан байна.
|
| Огноо: 2010-02-01 14:40 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Агаарын даралт
| Дэлхийн гадарга болон түүн дээр оршиж буй бүх зүйлсэд агаар мандлын үзүүлж буй даралт буюу агаарын баганын жинг агаарын даралт гэнэ. Тухайлбал, дундаж насны хүнийг 16 орчим тонн агаар дарж байдаг гэж тооцоолжээ. Ийм их даралтанд хүн амьд тэсэж байгаагийн шалтгаан нь хүний доторхи агаарын даралт гаднахтайгаа тэнцэж байдагт оршино.
|
| Огноо: 2010-01-12 12:20 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Салхи
| Агаарын температурын зөрүүнээс үүсч байгаа хэвтээ чиглэлийн урсгалыг салхи гэнэ. Агаарын даралт байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд их даралттай газраас бага даралттай газар луу байнга шилжиж байдаг. Чухам энэхүү үйл явцаар салхи гэдэг цаг агаарын үзэгдэл үүсдэг юм. Салхи нь хурд, хүч, чиглэл гэсэн үзүүлэлтээр хэмжигдэнэ.
|
| Огноо: 2010-01-05 10:36 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хур тунадас
| Агаараас газар дээр бууж байгаа усны бүх төрлийн төлөвийг хур тунадас гэнэ. Газрын гадарга, далай тэнгисийн гадаргаас ууршсан чийг нь усны эргэлтийн явцаар буцаж хур тунадас болон бууна. Нэг жилийн туршид дэлхий дээр 1 метр зузаан усан давхарга бороо, цас байдлаар бууж байдаг гэж тооцоолжээ.
|
| Огноо: 2009-12-30 11:46 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Үүл, түүний ангилал
| Агаар дахь усны уур єтгєрєх (конденсацлагдах) ба мєсрєх (сублимаци)явцад орсны улмаас vvл vvсдэг. Үvл гэдэг нь газрын гадаргаас дээш тодорхой єндєрт хуримтлагдсан усан дусал, хэт хөрсөндусал, хатуу биет мєсєн талстын бєєгнєрлийн нэгдэл юм. Газрын гадарга орчмын агаарт манан vvсэх бєгєєд энэ нь чухамхvv газар дээр тогтсон vvл. Харин vvл нь агаарт vvссэн манан гэж болно. Vvл, манан хоёрын хооронд мэдэгдэхvйц ялгаагvй байхгүй бөгөөд эдгээр нь зєвхєн орших єндрєєрєє ялгагддаг.
|
| Огноо: 2009-12-22 11:29 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол орны уур амьсгал хэрхэн бүрэлдэн бий болсон бэ?
| Манай Монгол орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг бараг хүн бүхэн дунд сургуульд байхдаа газарзүйн хичээлээрээ заалгаж байсан байх Сонирхолтой нь манайхтай ижил төстэй уур амьсгалтай орон дэлхийн өөр хаана ч байдаггүй аж. Харин эрс тэс уур амьсгал гэдэг нь ямар онцлогтой хэрхэн бүрэлдэн бий болсон зэргийг тэр бүр сайн мэддэггүй.
|
| Огноо: 2009-12-08 10:14 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Уур амьсгал
| Манай орон том эх газрын тєв хэсэгт их єндєрлєгт далайгаас алслагдан оршдог учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай болжээ. Євєлдєє1 сард -500С-ээс давж хvйтрэх, зун 7 сард +400С-ээс хэтэрч халах явдал гардагаас гадна нэг хоногийн температурын зєрєє 300 хvрэх явдал ч бий. Жилийн дундаж температур нь нутгийн хойд хэсэгт"-", ємнєд хэсэгт "+" тэмдэгтэй байна.
|
| Огноо: 2009-08-08 02:45 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|