Дотоод мэдээ
Цөлийг ой мод болгож болно

говьБайгаль судлаач Л.Орнстэйн цаг уур судлаач Д.Райнд болон Л.Алиновын хамт цөлийг ой моджуулах сэдвээр нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаанд Африкын хойд хэсгийг эзэлдэг Сахарын цөл хамрагджээ. Сахарын цөлийн нийт талбай есөн сая км.кв гэнэ. Түүнийг талбайн хэмжээгээр нь Европ тивийн хэмжээтэй адилтгаж болно. Цөлийн хойд зүгт Газар дундын тэнгис байрладаг бол баруун талд нь Атлантын далай оршдог.

Огноо: 2010-09-06 11:04 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина

Идлэг шонхорАбу-Дабигийн Хүрээлэн буй орчны байгууллага Монголын идлэг шонхорыг хамгаалахад зориулж 5000 үүр хийж байгаа тухай "The National" сэтгүүл мэдээлжээ. Идлэг шонхор нь Монголын онгон байгалийн 25000 хавтгай км газарт байдаг. Идлэг шонхорт зориулсан үүрийг ирэх аравдугаар сард БОАЖЯ-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. "Хамгийн ховор төрлийн идлэг шонхор дэлхий дээр ердөө 2000-5000 хос үлдсэн.

Огноо: 2010-09-05 17:51 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Энэ жил Хөвсгөлд 4510 жуулчин иржээ

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нь дотоод гадаадын аялагчдын очих дуртай үзэсгэлэнт нутаг билээ. Цэнгэг уст нуур, байгалийн өвөрмөц сонин тогтоц, эрүүл цэнгэг агаар нь хүмүүний зүрх сэтгэлийг эрхгүй татдаг. Жил ирэх тутам энд ирэх жуулчдын тоо нэмэгдэж энэ оны 8-р сарын байдлаар дотоодын 14940, гадаадын 4510 жуулчин, ойролцоогор 3200 гаруй тээврийн хэрэгсэл ирсэн байна.

Огноо: 2010-09-03 11:28 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хавтгай тэмээг хамгаалахаар чуулав

Хавтгай тэмээХустайн байгалийн цогцолбор газарт энэ сарын 27-30-ны хооронд Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги сэдэвт олон улсын хурал боллоо. Хурлаар Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд болон Англи, Австрали, Хятад зэрэг орны судлаач, дэмжигчдээс бүрдсэн 65 хүн оролцсон аж.

Огноо: 2010-09-03 10:56 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Чингис хаанд дэлхийн түүхчдийн өгсөн дүгнэлт

Чингис хааныг дэлхийн тэргүүлэх гол гүрнүүд "Хоёр дахь мянганы шилдэг зүтгэлтэн" хэмээн тодорхойлсон нь огт санамсаргүй зүйл биш. АНУ, Их Британи, Япон зэрэг өндөр соёлт орнуудад Чингис хааныг дэлхийг байлдан дагуулагчийн хувьд төдийгүй, дэлхийд нэрээ дуурсгасан Монголын эзэнт гүрний их удирдагч, цэргийн гарамгай жанжны хувьд судалсан олон бүтээл гарсан нь Чингис хаан / Тэмүүжин / болон Монгол үндэстнийг дэлхий нийтэд сурталчлахад үлэмж нэмэр хандив болсон гом.

Огноо: 2010-09-02 12:33 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Тал хээр нутаг дахь уур амьсгалын өөрчлөлт сэдвээр танилцуулга хийнэ

иргэний танхимМонгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д энэ сарын 08-ны өдөр "Монгол Улсын зүүн хэсгийн тал хээр нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтийн өнөө ба ирээдүйд үзүүлэх нөлөө" сэдвээр АНУ-ын "Байгаль хамгаалал" ТББ-ын Дэлхийн цаг агаарын өөрчлөлт хөтөлбөрийн ахлах шинжээч Эван Гилвертс танилцуулга хийнэ.

Огноо: 2010-09-02 12:22 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөл БЦГХөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан санал солилцлоо. Хоёр дахь удаагаа болсон энэ уулзалтад 20 гаруй төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр өнгөрсөн жилийнхээ ажлын товч тайлан, цаашдын төлөвлөгөө зорилтоосоо танилцуулан,  аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээсээ санал бодлыг нь сонслоо.

Огноо: 2010-09-01 11:53 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Чихэнд чимэгтэй эрдмийн баярын өдөр

эрдмийн баярӨнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй.

Огноо: 2010-09-01 11:25 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт.

Монгол Улсын Ерөнхий сайд,
Засгийн газрын гишүүд ээ.
             Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нь аль хэдийнэ хүн төрөлхтний хэвийн амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын төдийгүй дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байна. Энэ чухал асуудалд өндөр ач холбогдол өгч өмнийн говьд Монгол Улсын Засгийн газар хуралдаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын баримталж буй идэвхтэй байр суурийг дэлхий дахинд илэрхийлж байгаад талархал илэрхийлье.

Огноо: 2010-09-01 11:19 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Магадгүй бид Хатан туулаа хамгаалах сүүлчийн үе нь байж мэднэ

туул гол Эрт урьд цагт нэгэн хаан Онон, Хэрлэн, Туул хэмээх гурван охиныхоо хамт амьдардаг байжээ. Гурван охин нь маш үзэсгэлэнтэй. Дэлхийн улс гүрнүүдийн ханхүү нар тэдний үзэсгэлэнг бишрэн байнга бэр гуйдаг. Тэгээд хаан том охин Ононгоо Номхон далай, дунд охин Хэрлэнгээ далайн чандад өгөөд харин бага охин Туулаа эцгийнхээ мөрийн түшиж, гал голомтоо сахиж үлд хэмээн нутагт нь үлдээсэн гэдэг.

Огноо: 2010-08-31 12:19 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Есдүгээр сард цасан шуургатай, сэрүүн байна

Баруун зүгийн нутгаар сарын дундуур нутгийн хойд хэсгээр 5-10, өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан байна. Есдүгээр сарын эхээр баруун бүсийн уулархаг нутгаар шөнөдөө гурван хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Түүнчлэн баруун зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороотой, сарын сүүлчээр уулархаг нутгаар нойтон цас орно. Харин 18-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар бага зэрэг хүйтрэх аж. Мөн Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө нэг хэм дулаанаас дөрвөн хэм хүйтэн болж, цочир хүйтэрнэ. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн нутаг, Ховдын өмнөд, Увсын зүүн, Завханы баруун хойд ба зүүн өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр, зөвхөн Баян-Өлгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага байх нь ээ. Харин салхи зарим газраар 12-14 м/с, харин сарын сүүлчээр нутгийн өмнөд хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Огноо: 2010-08-30 11:37 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

2010 оны эхний 7 сарын жуулчдын мэдээ

2010 оны эхний 7 сарын байдлаар Монгол улсад 307,468 гадаадын зорчигчид ирснээс жуулчлалын зорилгоор 250,060 хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40,9 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын орлого 125 сая ам доллар буюу 25.4 хувийн өсөлттөй байна.

Огноо: 2010-08-27 15:48 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монгол улсад нийт 2800 гаруй зvйлийн ургамал бvртгэгджээ

вансэмбэрүүМонгол орны нэн ховор 145 зvйл ургамал байдгаас 22 зvйл нь ховордож буй учир шалтгааныг зvйл тус бvрээр нь нягтлан тогтоох ажил хийгдэж буй гэж байсан. Зун намрын цагт єрнєдєг нэгэн бизнес бол эмийн ургамлынх. Хятадууд эмийн ургамал авч байна гэдэг сургаар л аль тааралдсан ургамлаа тvvж яваа нь нууцгvй.

Огноо: 2010-08-24 23:27 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Италийн дугуйчныг Т.Төгөлдөр барсангүй

mongolia bike challengeДугуй сонирхогчдын хувьд өнгөрсөн 10-аад хоног анхаарлын төвд нь байлаа. Уулын бартаат замын олон улсын уралдаан анх удаа Монголын уудам талыг дамжин буухиалав. Дундговь аймгийн Бага газрын чулуунаас гараагаа авсан олон улсын дугуйчид Өвөрхангай аймгийн Хархоринд бариалав.

Огноо: 2010-08-23 12:36 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монголд 1000 хүрэхгүй аргаль, угалз үлджээ

аргальМонгол улс есөн жилийн дараа аргаль, угалзаа тоолжээ. Орос Монголын хамтарсан судлаачдын багийнхан хоёр улсын хилийн зааг болон аргаль, угалз олноороо нутагладаг газруудад тандалт, судалгаа хийсэн байна. Судалгаагаар нийт 1600 гаруй аргаль тоологдсоны 943 нь манай оронд нутагладаг байна.

Огноо: 2010-08-23 11:47 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Эко аяллаар жуулчдыг татах ажлыг эхлvvллээ

Дэлхийн бvхий л аялал жуулчлалын зорилго нь тухайн улс орны гэрэл гэгээг тольдон харахад оршдог. Харин энэ бvхэн манайд эсрэгээрээ хєгжєєд байна уу гэлтэй. Єєрєєр хэлбэл, тухайн нутаг орныхоо хэв маяг, ахуй соёлыг vл ойшоосон аялал жуулчлал хєгжиж байна гэхэд хилсдэхгvй. Тухайлбал, орон нутагт ашиг орлогоо vл хvртээх, байгаль орчны бохирдол vvсгэсэн аялал жуулчлал нэмэгдэх хандлагатай байна.

Огноо: 2010-08-20 11:01 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Энэ жуулчны гудамж гэж үү

Жуулчны гудамж аа гэж . Ямар эрхтэн дархтаных нь толгойд Уртцагаан, Бөмбөгөр хэмээх архичдаараа алдартай, цуутай газрыг Жуулчдыг даллах гудамж болгох бодол орж ирснийг бүү мэд. Уг нь бол аль ч улс, хотод гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татсан, тухайн хотынхоо бэлгэдэл болсон газар байдаг. Москвагийн Арбат, Сөүлийн Мёндон, Барселонагийн Рамбла, Нью-Йоркийн Бродвей, Токиогийн Асакүсабаши гээд л улс орныхоо нүүр царай болж, түмний анхаарлыг татсан гудамж олон.

Огноо: 2010-08-19 19:22 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Уулын дугуйчид нөгөөдөр Улаанбаатарт ирнэ

mongolia bike challengeАзи тивд, тэр тусмаа Монгол улсад анх удаа зохион байгуулж буй "Mongolia Bike Challenge 2010" уулын бартаат замын Олон улсын уралдаан амжилттай үргэлжилж байна. Монголын аялал, жуулчлалын тур оператор "Монголиа Экспедишнс" компани, Италийн "Прогета Авентура Ивэнти" компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбоо, Биеийн тамир, спортын газрын хамтран зохион байгуулж байгаа энэхүү уралдаанд 11 орны 94 тамирчин оролцож байгаа.

Огноо: 2010-08-19 14:00 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Утаанд ”дайн” зарлах уу? эсвэл…

Өчигдрийн төсөл, Өнөөдрийн төөрөгдөл Наадмын дараа намар гэдэгдээ. Гэтэл өнөөдөр хот хөдөөгүй л найр наадам үргэлжилж, Монголчууд бид намрын айраг, нэрмэлд "улаан зээрд" явцгааж, наашлан ирж буй хахир хатуу өвлийн улирлыг мартан манаргаж байх юм.

Огноо: 2010-08-19 13:27 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Эх орноо явганаар тойрсон эрэлхэг зоригт өвөө

явган аялалМонголын адал явдалт спорт аяллын явган төрөлд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн хүн бол Данжаагийн Цэвээндорж гуай юм. Тэрбээр эх орноо нар зөв цор ганцаараа явганаар тойрсон бөгөөд нийт 12852 км замыг туулжээ. Гутлын үйлдвэрийн ударник, спортын мастер, БТСХорооны тэргүүний ажилтан, Олимпийн хорооны Алтан-Од шагналт Д. Цэвээндорж гуайн туулж ирсэн амьдралын талаарх хууч ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

Огноо: 2010-08-18 18:16 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

   1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 [Next] [Last Page]
Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

This text will be replaced
Яг одоо 11°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 23°C Ө: 22°C Ө: 21°C Ө: 24°C Ө: 22°C
Ш: 13°C Ш: 10°C Ш: 13°C Ш: 13°C Ш: 12°C
Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та Монгол орныхоо аль хэсгээр аялахыг хүсч байна?
  Баруун аймгуудаар
  Говийн аймгуудаар
  Төвийн аймгуудаар
  Зүүн аймгуудаар
  Хангайн аймгуудаар
  Монгол орноороо
 

АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ             
АЖТХ Төв

МҮХАҮТ
MONGOLIA EXPEDITIONS LLC
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

ГАРАГ ПРОДАКШНС


АНД...ЛОГ МЭДЛЭГТ ТАНЬ НЭМЭР
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
           ТҮНШ САЙТУУД

 http://www.caak.mn                 
http://www.zaluu.com

 http://www.tsahim.net

 http://www.seruun.com
http://www.miniih.com