Ярилцлага
Б.Чинзориг: Онон гол нянгийн бохирдол ихтэй байна

ОНОН ГОЛМанай улсын цөөн тооны тунгалаг урсацтай байгалийн тогтоц сайтай голуудын нэг нь Онон гол. Харин сүүлийн саруудад Онон гол их хэмжээгээр бохирдож мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тус бохирдол Оросын талаас үүдэлтэй гэнэ. Хэнтий нурууны зүүн хойно байрлалтай Ононгийн халуун аршаанаас Онон гол эх авч урсдаг. Ус хураах талбай нь 94040 шоо метр бөгвөд 808 км урттай аж.

Огноо: 2010-09-06 11:10 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Гадаадынхан уралдаанд орох гэж манайхаас аргаль агнадаг

АргальАргаль хонийг 1953 оноос эхлэн агнахыг хуулиар хориглож дархан цаазтай амьтан болгосноос гадна Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенцийн II хавсралтад оруулсан байна. Түүнчлэн аргаль хонины тархац бүхий байршил нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ.

Огноо: 2010-08-27 18:44 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

“Би дэлхийн ард түмэн үзэх хосгүй сайхан музей байгуулна”

эртний хүрэл эдлэл  Талын нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн уран нарийн хийцтэй, дахин давтагдашгүй хэв загварыг өөртөө хадгалсан аж ахуйн хэрэгсэл өнөө үед түүхийн үнэт дурсгал болон хойч үедээ уламжлагдан иржээ. Энэхүү түүхийн хосгүй бүтээлүүдийн цөөхөн хэсгийг ч болов хайрлан хамгаалж, цуглуулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхээр сэтгэл зүрхээ зориулж буй нэгэн хүнтэй уулзсан юм. Энэ хүн 15 жил эртний эдлэл цуглуулж, тэрхүү цуглуулсан бүтээлээрээ цомог гарган ард иргэддээ хүргэжээ. Ингээд "Халиун тревил" ХХК-ийн захирал С.Гансүхтэй уулзлаа.

Огноо: 2010-08-20 11:23 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Аялал жуулчлалын зарим бааз Монголчуудыг гадуурхдаг уу

жуулчны баазЯЛГАЖ ХАРЬЦАХ ЗӨВ ҮҮ
Манай зарим жуулчны бааз Монголчуудад үйлчлэхгүй, зөвхөн гадаадын жуулчдын өмнө л бидний хаалга нээлттэй хэмээсэн талаар иргэд гомдоллож байна. Эндээс Монгол хүн гадаадуудаас ямар нэг зүйлээр дутуу дулимаг хэмээн ойлгож болохоор байгаа юм. Магадгүй энэ нь хэтэвчин дэх мөнгөтэй, эсвэл Монголчууд хэтэрхий бүдүүлэг зэрэгтэй холбоотой байж болох юм. Гэхдээ хүмүүсийг ийн ялгаварлах нь хэр зохимжтой вэ.

Огноо: 2010-08-14 11:17 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хохирогч нь дандаа байгаль өөрөө байдаг

дарханДархан-Уул аймаг нь газар нутаг багатай ч байгаа газар нутаг, байгаль орчноо байгаагаар нь хайрлан хамгаалах шаардлагатай. Учир нь сүүлийн жилүүдэд хүний зохисгүй үйлдлээс болж байгаль экологийн тэнцвэр алдагдаж цөлжих хандлага хүчтэй ажиглагдах болсон энэ үед аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзоригтой ярилцлаа.

Огноо: 2010-08-12 12:06 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

БОАЖ-ын сайд Л.Гансүх Монгол улс хангалттай олон шонхортой

БОАЖ-ын сайд Л.ГансүхИдлэг шонхорын экспорт тойрсон асуудлаар БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй ярилцлаа. -Манай улс энэ жил Арабын орнууд руу 240 шонхор амьдаар нь гаргах квот батлаад байгаа.  Гэтэл өмнөх жилүүдэд зөвшөөрсөн тоо толгойноос илүүг гадагш зөөсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

Огноо: 2010-08-11 12:36 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

АЖҮТ-н дэд захирал Н.Молор: Нутаг, усны түүх мэдэхгүй хөтөч эко туризмд чөдөр болдог

tour guideМонголд шинээр хөгжиж буй байгальд ээлтэй экотуризм аяллын талаар Аялал жуулчлалын үндэсний төвийн дэд захирал Н.Молортой ярилцлаа. -Жуулчдын улирал үргэлжилж байна. Манай улсад аялал жуулчлал хэрхэн хөгжиж байна вэ? -Дэлхийн бүхий л аялал жуулчлалын гол утга нь тухайн улс орны гэрэл гэгээг тольдон харах байдаг. Харин энэ бүхэн манайд эсрэгээрээ болж. Тухайн нутаг орныхоо хэв маяг, ахуйн соёлыг үл ойшоосон аялал жуулчлал хөгжиж байна.

Огноо: 2010-08-07 18:40 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Буриад зоны хувьд ''Алтаргана'' vхэшгvй мєнхийн цэцэг

алтарганаБуриадын соёл, урлаг, спортын олон улсын "Алтаргана" наадам маргааш эхлэх гэж байна. Наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 21-ний Лхагва гаригт Тєв цэнгэлдэх хvрээлэнд эхлэх бєгєєд энэ хvрээнд Буриад бєхийн барилдаан, Буриад сур харваа, хурдан морины уралдаан болон урлаг соёлын олон арга хэмжээ болох юм. Тус наадмын талаар Оросын холбооны Буриад улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, Соёл урлагийн их сургуулийн багш Г.Батцэрэнгээс тодрууллаа.

Огноо: 2010-07-21 10:16 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Археологич Д.Баяр: Нүүдэлчдийн түүхийн өлгий болсон Орхон гол сүйдсэнд харамсч байна

орхон голМанай сурвалжлагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд ажиллахдаа эртний түүхт Орхон гол алтны уурхайнхны балгаар усаар биш улаан шороогоор уйлан урсч байгаа тухай сурвалжилсан билээ. "Уйлж байгаа Орхоныг авраач, Байгаль орчны сайд аа!" нийтлэлийг 2010 оны зургадугаар сарын 25-ны дугаартаа нийтэлж байсан юм. Уг нийтлэлийн дараа Орхон голоо аврах санаачлагад олон хүн нэгдсээр байна. Энэ удаад бид Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газруудын талаар археологич доктор, профессор Д.Баяртай ярилцлаа.

Огноо: 2010-07-19 14:06 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Н.МОЛОР: Аялал жуулчлалаас ашиг олох эсэх нь тодорхойгүй

Манай улсад ирэх жуулчдын тоо жил ирэх бүр өссөөр буй. Гэвч энэ салбараас хүртэх ашиг төдийлөн өсөхгүй байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд гадаадаас 411 мянга 640 жуулчин ирсэн гэсэн албан ёсны баримт байна. Үүнээс 200 сая гаруй ам.долларын орлого олсон гэж байгаа. Харин энэ онд жуулчдын тоо 500 мянгад хүрэх буюу үүнээс ч илүү байх боломжтой гэсэн тооцоог холбогдох байгууллагаас хийжээ. Гэхдээ орлого өсөх эсэх нь тодорхойгүй гэнэ.

Огноо: 2010-07-08 12:03 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй Халимагууд минь

халимагХалимагийн ерөнхийлөгч Монгол улсад өнгөрсөн жил айлчилсан билээ. Уг айлчлалтай холбогдуулан "Өдрийн сонин" (№027, 028 (3104, 3105) 2009.02.02)-д Халимгийн үүх түүх, ур гарвалын тухай өгүүлсэн нэгэн чухал ярилцлагыг сэтгүүлч Д.Оюунтуяа МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатартай хийжээ. На.Сүхбаатар хилийн гадна амьдарч байгаа монголчуудын талаар түлхүү судалгаа хийдэг эрдэмтэн юм. Тиймээс энэхүү ярилцлагыг манай сонин уншигч та бүхэндээ дахин хүргэж байна.

Огноо: 2010-07-05 12:30 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Алтай таван богдод нэрэмжит авиралт хийнэ

Алтай таван богдБаян-Өлгий аймаг энэ сарын сүүлчээр 70 жилийнхээ ойг тэмдэглэхээр шаргуу бэлтгэж байна. Нутагтаа оршин суудаг болон тус аймгийн уугуул, өөр газарт яваа казах, урианхай, тува, дөрвөд иргэд түүхт ойдоо хэрхэн бэлтгэж, ямаршүү байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа талаар тус аймгийн ЗДТГ-ын дарга, ойг зохион байгуулах комиссын тэргүүн Баймергений Зархумтай ярилцлаа.

Огноо: 2010-07-05 11:33 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монголын аялал жуулчлалын брэндийг Хархорумд бүтээнэ

Хар хоринБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодолтой ярилцлаа. Энэ жил манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн гэсэн. Жуулчид нэмэгдэхэд юу нөлөөлсөн бэ? Тийм ээ. Энэ жил гадаад сурталчилгааг харьцангуй сайн хийсэн. Дэлхийн гурван том үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Мөн Солонгост Монголыг сурталчилсан гурван цагийн нэвтрүүлэг гаргасан юм. Түүнчлэн Голланд, Швейцарь, Бельги, Франц зэрэг Европын холбооны улсад бүтэн жил монголыг сурталчлах нэвтрүүлэг гаргах гэрээ хийсэн. Мөн сурталчилгааны материал, DVD тараасан. Гэх мэтчилэн сурталчилгаа сайн хийгдсэн нь жуулчид нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Манайх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад элссэнээсээ хойш хамтын ажиллагаа тийм ч сайн байгаагүй. Харин энэ жилийн хувьд нэлээн сайн хамтарч ажиллаж чадсан гэж бодож байна. Ерөнхийлөгчтэй нь уулзсан. Мөн удирдлагуудтай нь олон асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын тухай нэгдсэн сайтыг үнэ төлбөргүй тавиуллаа.

 

Огноо: 2010-06-24 08:24 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Японы жуулчид бидэнд эдийн засгийн болоод ёс суртахууны асар их нөлөө үзүүлдэг

япон жуулчидУрин дэлгэр цаг ирэхээр манай улсыг сонирхон ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг. Гэхдээ өнгөрсөн жил дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдээд манай улсад ирэх жуулчдын тоо багассан гэсэн статистик судалгаа гарсан байсан. Харин энэ жил энэ тоо хэд болон өсөх бол. Манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр Монгол улсын эдийн засаг түүнийгээ дагаад сэргэх нь мэдээж.

Огноо: 2010-06-18 11:34 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

“Музейн үзмэрийг ажилчид нь хулгайлдаг нь үнэн”

байгалийн түүхийн музей-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 593 хосгүй үнэт дурсгал байгаа гэж тогтоосон-

Жуулчид хамгийн түрүүнд тухайн улсын түүх, соёлыг музейгээс олж мэдэхийг хүсдэг. Гэвч манай музейнүүд тэр болгоныг илэрхийлж чадаж байна уу. Үгүй гэж хэлж болно, түүхийн үнэт олдвороо алдаж дууссан гэж хэлэх хүн байна.

Огноо: 2010-06-04 11:56 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

“Энэ зун сүүлийн 30 жилд тохиолдоогүй хэт халуун болохыг дэлхийн цаг уурчид анхааруулсан”

халуун зунЭнэ зун сүүлийн 30 жил болоогүй цаг агаарын үзэгдэл болж хэт халалтын улмаас Европт хэдэн зуун хүн амиа алдах тухай дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах болов. Энэ мэдээг манайхан цочир хүлээн авч зуны халууныг төсөөлөн халшрах боллоо. Энэ талаар Байгаль орчны гавъяат ажилтан, цаг уурч Л.Нацагдоржтой ярилцлаа.

Огноо: 2010-06-04 11:45 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хамгийн найдвартай сууц бол гэр

гэрӨнөөдөр нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд Нийслэл хотод хамгийн тод илэрч байдаг. Тухайлбал хотын утаа, орон сууцны хангамж, зам тээвэр, ажилгүйдэл ядуурал гэх мэт. Энэ мэт асуудлыг шийдэхэд мэргэжлийн байгууллага хүмүүс ямар санаа бодолтой байдгийг сонсохоор Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын Техникийн бодлого, норм нормативын хэлтсийн мэргэжилтэн О.Лхагвадоржтой ярилцлаа.

Огноо: 2010-06-03 10:49 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Чингүнжавын хар тугийг тугчийн удмынхан сэргээн цэнгүүлнэ

ЧингүнжавМонгол түмний үндэсний баатар, Хотогойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг улс даяараа энэ жил тэмдэглэж байна. Энэ талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С. Чулуунтай уулзан ярилцав.

Огноо: 2010-06-01 13:59 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Бурхан Халдун уулын тахилга болно

БУРХАН ХАЛДУН УУЛХэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Гантөмөр ажлаар нийслэлд ирсэн байх үед нь ярилцлага авлаа. Өнгөрсөн өвлийн зуд турханд танай аймаг хэр нэрвэгдэв? Хэнтий аймгийн хувьд орон нутгийн фондыг бий болгож чадсаны үр дүнд өвөлжилтөд хангалттай сайн бэлтгэсэн. Мөн манай Биндэр, Дадал, Батширээт гэсэн буриад сумдын зон олон туйлын ажилсаг тул өвөлжилтөндөө сайн бэлтгэдэг тогтсон уламжлалтай. Аймгийн хэмжээнд улсаас өгсөн үүрэг даалгаврыг давуулан биелүүлж, өвс хадланг хангалттай хураасан байв. Энэ бүхний хүчинд өвөлжилтийг хангалттай сайн даван тууллаа.

Огноо: 2010-05-27 17:41 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монгол тууль, цуур, бий биелгээ дэлхийд данстай боллоо

цуур хөгжимӨчигдөр монголчуудын хувьд баярын өдөр байлаа. Учир нь энэ өдөр монголчуудын өв соёл болон эрт дээр үеэс уламжлагдаж  ирсэн монгол тууль, цуур, бие биелэгээ Юнеско-д бүртгэгдсэн батламж бичгээ гардан авсан баярын өдөр байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол тууль, Монгол ардын цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол  бий  биелгээг хүн төрлөхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн батламж бичгийг Монгол улсад гардуулах ёслолын ажиллагаа Улсын филармонийн концертын танхимд болсон юм.

Огноо: 2010-05-25 12:50 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

   1 2 3 [Next] [Last Page]
Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

This text will be replaced
Яг одоо 26°C
Өнөөдөр
Маргааш
Ням
Даваа
Мягмар
Ө: 24°C Ө: 25°C Ө: 27°C Ө: 26°C Ө: 10°C
Ш: 11°C Ш: 11°C Ш: 13°C Ш: 9°C Ш: 1°C
Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та Монгол орныхоо аль хэсгээр аялахыг хүсч байна?
  Баруун аймгуудаар
  Говийн аймгуудаар
  Төвийн аймгуудаар
  Зүүн аймгуудаар
  Хангайн аймгуудаар
  Монгол орноороо
 

АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ             
АЖТХ Төв

МҮХАҮТ
MONGOLIA EXPEDITIONS LLC
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

ГАРАГ ПРОДАКШНС


АНД...ЛОГ МЭДЛЭГТ ТАНЬ НЭМЭР
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
           ТҮНШ САЙТУУД

 http://www.caak.mn                 
http://www.zaluu.com

 http://www.tsahim.net

 http://www.seruun.com
http://www.miniih.com