Угсаатны зүй Буриадууд монгол угсаатны нэгэн бүл
| "Буриадууд эдүгээ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг, түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүн түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм" гэж Д.Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.
|
| Огноо: 2010-08-19 13:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав?
| XIII зуунд, "Нууц товчоо" бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
|
| Огноо: 2010-08-02 11:34 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
"Цам" бүжиг
| "Болор толь"-д өгүүлрүүн: "Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, "чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана" гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд "тэр үнэн, тийм болсон" гэж тоочин мэдүүлжээ.
|
| Огноо: 2010-07-21 10:39 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол сурын харваа
| Монголын сурын эрт, эдүгээгийн хөгжлийн түүхээс: Эрийн гурван наадмын үүсэл хөгжлийн түүх хүний нийгмийн түүхтэй салшгүй холбоотой. Манай тооллын өмнөх 4, 3-р зууны үед Хүннү, Сүннү гэдэг 2 Монгол аймгийн үед сурын харваа үүссэн гэдгийг дурсан бичсэн, түүхэн баримтууд хангалттай байдаг. Монгол угсаатан маш эртнээс араатнаас малаа хамгаалах, гадны халдлага дайралтаас улсаа сэргийлэх, ан гөрөө авлаж амьдран суух түүний жаргал наадам хийх зэрэгт нум сум чухал зэвсэг болж харвах намнах ажлыг хамаг олноор сурч судлан, гайхамшигт мэргэн онох, холч харваа, хурдан шаламгай хөдөлгөөн, аварга их хүч тэнхээ чадлаар олонд алдаршжээ.
|
| Огноо: 2010-07-02 09:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Түмэн үеийн түүхт Монгол бөх
| Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон үндэсний уламжлалт их баяр наадам ойртож, Монголчууд хуруу даран хүлээж байна. Эрийн гурван наадмаар хэдэн өдрийн турш ширдэгэн дэнжийг хотойтол, шинэхэн дээлээ гандтал нааддаг монгол түмний энэ их баяр цэнгэл нь асар их цаг хугацаа, орон зайг туулан иржээ. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл хөнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хүний зураг байдаг. Энэ хоёр хүн нь хоёулаа чармай нүцгэн бөгөөд нэг нь толгой дээрээ үсээ овоолон боожээ.
|
| Огноо: 2010-06-28 11:13 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хурдан морины уяа засал
| Олон газрын уяа засал өөр өөрийн онцлогтой боловч Төв Халх, Зүүн Монголын уяаны дэг илүү боловсронгуй болж хөгжсөн. Наадмын түрүү, айргийг сайн хүлэг сайн уяагаар тэнцүүлэн байж авна. Уяач хүн бусдаас сурсан эрдмээ үргэлж боловсруулан сайжруулахыг гол болгох нь зүй. Өнөө цагийн Төв Халхын уяа заслын дэг онцлогоос энд өгүүлнэ. Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг "Газрын чагтага тасрах" хэмээн нэрлэжээ. Уяач хүний ажил бол газрын амьтныг тэнгэрт гаргах буюу "Газрын чагтагыг таслана" гэсэн үг юм.
|
| Огноо: 2010-06-25 12:00 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол дарханы урлагийн тухай
| Євєг дээдэс маань эрт vеэс vндэснийхээ шинж тєрхийг хадгалсан, уламжлалт зан заншил, ур ухаан, хvч хєдєлмєрєє эд хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн євлvvлж ирсэн нь ардын урлагийн нэгэн суурь, шимт хєрс нь болон хєгжиж, он цагийн эргэлтэд шинээрээ мэт мєнхєрєн vлдсэн нь олон бий.
|
| Огноо: 2010-06-24 09:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хурдан морины шинж
| Манай орны малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних , уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ.Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх , морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ.
|
| Огноо: 2010-06-23 13:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Mонгол хөөрөг
| XYII зууны vед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгvй урт зам туулжээ. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Тєвдєєс Монголд нэвтрэхдээ єєрийн євєрмєц хэлбэрийг олжээ. Монгол хєєрєг ч гэсэн хятад хөөрөгнөөс өвөрмөц юм. Харин тєвдvvдийнхтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн гэдэг мастерийн хийц зэрэг нь голлох vvрэгтэй байхад монгол хєєрєгт чулуу, чулууны бvтэц, нэн ялангуяа толгойн хийц vнэ цэнийг тодорхойлно.
|
| Огноо: 2010-06-09 12:50 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ерөөл, магтаал, үлгэр туульсын ая аялгууны урлаг
| Ерөөлийн ая гэдэг маань монголчуудын ерөөх, ерөөл тавих, ерөөл айлдхах (ерөөлгөх) гэх мэтээр учир утга ёс төрд холбогдуулан нэрлэдэг зан үйлийн ая билээ. Ерөөл гэдэг бол сайн учир тохиолын бэлэг зохиож сайхан үг хэлэх ёс төрийн нэр юм. Угтаа ерөөл гэдэг үг ёр гэдэг үгтэй язгуур нэгтэй бөгөөд ирээдүйн учир тохиолыг угган тосон мэдэх, зөгнөх, сайнаар хүсэн бэлэгдэхийн утга санаатай (ирэх тохиол) гэсэн үг юм.
|
| Огноо: 2010-06-07 11:13 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол угсаатны хэлний бүрэлдэхүүн
| Монгол угсаатан ястан хүн судлалын төрхөөрөө монголжуу (Монголоид их арьстны умард салаа, Төв Азийн хэв маягт багтахын дээр хэлний ангиллаараа Алтай овгийн хэлтэнд хамаарагдана. Монгол хэлтэн нь 6 сая орчим болох бөгөөд үүнээс 2.,6 сая нь Монгол улсад, 3,6 сая нь БНХАУ-д. 0,5 сая орчим нь ОХУ-д, 0,03 сая нь Афганистанд аж төрдөг.
|
| Огноо: 2010-06-02 09:59 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Дөрвөн бэрхээр шинжих нь...
| Монгол наадгайн салшгүй нэг хэсэг бол олон төрлийн шагай наадгай билээ. Монголчууд голдуу бог малын шагайг цэвэрлэж будаад түүгээрээ нааддаг. Шагайгаар малаа төлөөлүүлэн тоглохдоо малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг байжээ. Шагай наадгайн нэг төрөл болох дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээн үздэг байна.
|
| Огноо: 2010-06-02 09:40 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголчуудын эртний уран зураг дахь Монголчуудын хєх цэнхэр хувцасны учир
| Монгол хувцасны соёл дvрслэх урлагийн дурсгалууд тvvний дотор эртний уран зургийн морьтон нvvдэлчдийн сэдэвт бvтээлvvдийг харьцуулан vзэж судалж байхад монголчуудын дээл хувцасны єнгє бэлгэдэл ямар байсныг харуулдаг. Уйгур, Тан улс, Хитан, Их Монголын vеийн уран зургуудад Тєв Азийн нvvдэлчин малчид, цэрэг дайчдыг улаан, хvрэн, бараан дээл хувцастай зурсан зураг багагvй байдаг.
|
| Огноо: 2010-05-27 10:48 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ноён уулын булш - Ноён уулын олдворууд
| Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
|
| Огноо: 2010-04-20 12:43 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ерөөл, магтаал, үлгэр туульсын ая аялгууны урлаг
| Ерөөлийн ая гэдэг маань монголчуудын ерөөх, ерөөл тавих, ерөөл айлдхах (ерөөлгөх) гэх мэтээр учир утга ёс төрд холбогдуулан нэрлэдэг зан үйлийн ая билээ. Ерөөл гэдэг бол сайн учир тохиолын бэлэг зохиож сайхан үг хэлэх ёс төрийн нэр юм. Угтаа ерөөл гэдэг үг ёр гэдэг үгтэй язгуур нэгтэй бөгөөд ирээдүйн учир тохиолыг угган тосон мэдэх, зөгнөх, сайнаар хүсэн бэлэгдэхийн утга санаатай (ирэх тохиол) гэсэн үг юм.
|
| Огноо: 2010-03-30 10:29 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Доголон Төмөр Эмир (1336-1405)
| Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.
|
| Огноо: 2010-03-29 11:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол ардын хөгжмийн зэмсэг
| Манай монгол ардын хөгжмийн зэмсгийн дотроос хамгийн эртнийх нь цуур, хулсан хуур, төмөр хуур гэж болох юм. Хүн өгүүлэхийнхээ эрхтнээр хөгжмийн зэмсэг хийж байсны дурсгал болох исгэрэх, хөөмийлэх урлагтай эдгээр хөгжмийн зэмсэг шууд холбоотой, эдгээрийг эгшиглүүлэхэд амны хөндий, хэл шүд зэрэг өгүүлэхийн эрхтэн мащ чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
|
| Огноо: 2010-03-11 11:26 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголын алдарт туульч Мандиханы Парчин
| Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.
|
| Огноо: 2010-02-26 11:09 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цагаан сарын түүх буюу ёс заншлаас
| Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
|
| Огноо: 2010-02-11 20:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Домбор буюу домбыра - Домбор хөгжмийн тухай домог
| Домбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй.
|
| Огноо: 2010-02-11 15:54 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|
|
This text will be replaced
| Яг одоо |
 |
26°C |
|
|
Өнөөдөр |
Маргааш |
Ням |
Даваа |
Мягмар |
|
|
|
|
|
| Ө: |
24°C |
Ө: |
25°C |
Ө: |
27°C |
Ө: |
26°C |
Ө: |
10°C |
| Ш: |
11°C |
Ш: |
11°C |
Ш: |
13°C |
Ш: |
9°C |
Ш: |
1°C |
Санал асуулга
|
|
|