Энгийн зар
Нислэгийн тийзээ "Airlink Mongolia" ХХК-ийн салбаруудаас авах боломжтой боллоо
| Аэромонголиа авиа компани зорчигч, үйлчлүүлэгчиддээ ойртон ажиллах үүднээс "Airlink Mongolia" ХХК-тай хамтран ажиллаж эхэллээ. Хамтын ажиллагааны хүрээнд "Airlink Mongolia" ХХК-ийн бүх салбаруудаар Аэромонголиа авиа компанийн тийзийг борлуулж байгаа бөгөөд зорчигч үйлчүүлэгч та бүхэн өөрт ойрхон газраас нислэгийн тийзээ авах боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг 330373 болон 311818 утаснуудаас авна уу.
|
| Огноо: 2010-09-09 23:46 |
Мэдээ нэмсэн: Admin |
|
НЬЮ ЖУУЛЧИН ТУРС: Гонгконг-ийн аялал /4 шөнө, 5 өдрийн МИАТ-ын тусгай нислэгтэй аялал/
| Аяллын хугацаа: 08.01-08.05 Өдөр 1. Улаанбаатар - Гонгконг Улаанбаатар хотын ОУ-ын Чингэс хаан нисэх буудал дээр 2 цагийн өмнө цуглан 06.05 цагийн нислэгээр Хонгконг руу ниснэ. 10.30 цагт Хонгконгд буун Хонгконгийн аяллаа эхэлнэ. Жуулчны автобусаар Хонгконгийн төв талбай болох Golden Bauhinia Square болон архитекторын гайхамшигийг харуулсан Hong Kong Convention and Exhibition Centre-ийн дэргэд дурсгалын зургаа авахуулна. Дараа нь Ocean Park-т 3 цаг орчим зугаалсны дараа Хонгконгийн хамгийн алдартай Repulse Bay-д наран шарлагын газрыг очиж үзнэ. Мөн татваргүй барааны дэлгүүрээр орно. Орой нь зочид буудалдаа очиж амарна.
|
| Огноо: 2010-07-17 12:57 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал сэдэвт сургалт
| Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчны аюулгүй байдлын асуудлаар Аялал жуулчлалын үндэсний төв, Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран "Гадаадын иргэд, жуулчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал" сэдэвт уулзалтыг 7 сарын 2-ны өдрийн 11 цагт Discover Mongolia төвийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
|
| Огноо: 2010-06-28 10:12 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
"Домог-22" баримтат уран сайхны цуврал нэвтрүүлэгт хамтран ажиллахыг урьж байна
| "Мэдрэмж" студиэс "Боловсрол суваг" телевизтэй хамтран "Домог-22" баримтат уран сайхны цуврал нэвтрүүлэг бэлтгэх гэж байна. Монгол орны өнцөг булан бүрт монгол хүмүүс хэрхэн амьдарч байгааг харуулах гол зорилготой энэ баримтат нэвтрүүлгийг БОАЖЯ-наас сайшааж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна. Телевизийн дэлгэцээр тэр бүр гараад байдаггүй байгалийн өвөрмөц зүй тогтолтой, түмэн нууц агуулсан түүхт газруудаар аялахын зэрэгцээ өнөөг хүртэл үе дамжин хадгалагдсаар ирсэн өвөрмөц ёс заншил, монголчуудын сэтгэл зүрхэнд оршин байгаа нандин бүхнийг дэлгэхийг зорьж байгаа болно. Эгэл жирийн, гэхдээ хүмүүсийн төсөөлж ч байгаагүй амьдралын дүр зургаар дамжуулан монгол хүний мөн чанарыг энэ нэвтрүүлгээр нээн харуулах юм. Өөрөөр хэлбэл, Монголоо монголчууддаа таниулахыг бид зорьж байна. Цаашлаад, Чингэсийн Монголыг зорин ирэх жуулчдыг сэтгэл гижигдэм аяллын замд урих юм.
|
| Огноо: 2010-06-25 11:24 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Оллоо Aяллын Хөтөч GPS
| Оллоо Аяллын Хєтєч GPS нь Монгол орны хэмжээнд засаг захиргааны нэгж, авто замын сvлжээний талаарх мэдээллийг багтаасан тєхєєрємж юм.
- Хулгайд алдсан тохиолдолд ашиглах боломжгvй
- Шатахуунд хэмнэлттэй (таны очих газрыг хамгийн ойр дєт замаар заана)
- Хэзээ ч тєєрєхгvй (мэдэхгvй замаар саадгvй явна)
- Явсан замын хяналт тавих боломжтой
Манай бvтээгдэхvvний онцлог нь маш нарийвчлал бvхий газрын зураг, авсаархан бєгєєд бат бєх тєхєєрємж болон компьютерын зарчмын ажиллагаанаас бvрдэж байгаа болно. Газрын зураг дээр Улаанбаатар хотыг бvхэлд нь эсвэл тухайн машины ойр орчмыг та хvссэн масштабаар харах боломжтойгоос гадна харж байгаа хэмжээнээс хамаарч зураг дээрх обьектийн харагдах байдлыг (2D, 3D) єєрєєр дvрсэлж харах боломжтой. |
| Огноо: 2010-06-24 08:03 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
2010 оны “Үндэсний аяллын хөтөч тайлбарлагч” нар тодорлоо.
| 2010 оны Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл тогтоох улсын шалгалт энэ оны 5 дугаар сарын 15-нд АЖҮТ-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. |
| Огноо: 2010-05-26 19:57 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Сингапурт сурцгаая!!!
| Шинэ боломж ! Яараарай!!! Та бүхнийг Сингапурын Наньяаны Их сургуулийн Казино менежментийн сургуульд 14 сарын курст / 6 сар онол, 8 сар цалинтай дадлагатай/ суралцахыг урьж байна.
|
| Огноо: 2010-05-14 14:25 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ажилд шалгаруулж авна
| Хархоринд байрлалтай "Dream Land" жуулчны баазад дараахи ажилтнуудыг бүртгэж байна. Үүнд: Баазын менежер, Ресепшин, Гэр болон буудлын үйлчлэгч, Угаагч зэрэг болно. |
| Огноо: 2010-05-07 16:56 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хөтөч - Тайлбарлагчийн шалгалтын бүртгэл явагдаж байна
| Жил бүр зохион байгуулдаг "Хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл тогтоох" шалгалтыг 2010 оны 5-р сарын 13,14-ний өдрүүдэд Аялал жуулчлалын Үндэсний төвийн төв байранд явуулахаар төлөвлөж байна.
|
| Огноо: 2010-05-04 21:36 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
“Жуулчны аюулгүй байдалд-жолоочийн үүрэг” сэдэвт ээлжит 2 өдрийн сургалт
|
БОАЖЯамны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг , Авто тээврийн газраас хамтран " Жуулчны аюулгүй байдалд-жолоочийн үүрэг " сэдэвт ээлжит 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.
|
| Огноо: 2010-04-28 14:19 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Аэро Монголиа компани азтанг агаарт тодруулдаг боллоо
| Аэро Монголиа компани азтанг агаарт тодруулдаг боллоо Нислэг бүрээс нэг азтан.
|
| Огноо: 2010-04-14 16:06 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Нислэг үйлдэж эхэлсний 1234 дэх өдрийг тохиолдуулан 12,34% хөнгөлөлтийг зарлалаа
| Изинис Эйрвэйз компани үүсгэн байгуулагдаж нислэг үйлдэж эхэлсний 1234 дэх өдөр удахгүй 2010 оны 4-р сарын 23-ны өдөр тохиох гэж байгаа билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Изинис Эйрвэйз компанийн зүгээс орон нутгийн хуваарьт чиглэлүүдэд 12,34%-ийн онцгой хөнгөлөлтийг (доорхи хүснэгтэд хөнгөлөлттэй үнийг харуулав) санал болгож байна.
|
| Огноо: 2010-04-14 15:45 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол улсаас Сингапур улсад суугаа элчин сайдын яамнаас
| Дэмжлэг хүсэх тухай Firewalker Productions-аас Сингапурын Медиа Корп группын Channel News Asia International мэдээллийн сувгийн хүсэлтийн дагуу "Сарлагын Баяр"-ын тухай 30 минутын баримтат кино хийж, Азийн 15 орон буюу уг телевизийн сувгийг үздэг 2 сая өрх айл, 35 мянган зочид буудлын өрөөнд хүрч, монгол орны тухай сурталчлахаар төлөвлөж байна. Firewalker productions-аас манай талд дараахь хүсэлтийг тавьж хамтран ажиллахыг хүсч байгаа болно.
|
| Огноо: 2010-04-14 15:40 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд
| БОАЖЯамны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас хамтран Жуулчны аюулгүй байдалд - жолоочийн үүрэг сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.
|
| Огноо: 2010-04-12 19:17 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
"TOUR CHESSMASTER" 2010 шатрын тэмцээний удирдамж
| 2010 оноос эхлэн жил бүрийн 4 сард аялал жуулчлалын салбарт ажиллагсадын дунд "TOUR CHESSMASTER" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг АЖҮТ, Блэк Айбэкс Экспедишнс ХХК-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорилго: Аялал жуулчлалын салбарт ажиллагсадын хамтын àжиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
|
| Огноо: 2010-04-06 10:42 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Тусгай сонирхолын аяллын хєтчийг мэргэшvvлэх онол дадлагын сургалтанд урьж байна
| Улс орондоо явган, усан, дугуй, агуй, морь, тэмээ, жип тур, загас тур, буяны гороо зэрэг тєрєл бvрийн адал явдалт , спорт аялалуудыг хєдєлмєрчид, хvvхэд залуучуудын нас мэргэжлийн онцлогт тохируулан сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж улсын зэрэг цолтой тамирчин, дасгалжуулагч, шvvгч, спорт аялалын удирдагч, хєтєч бэлтгэх олон талт vйл ажиллагаагаараа мэргэшисэн Монголын Адал Явдалт Спорт Аялалын Холбооноос, БОАЖЯ-ны АЖГ, АЖVТ-тєй хамтран Аялал жуулчлал эрхлэгчдийн дунд зохион байгуулж буй "Байгалийн аяллын хєтчийн мэргэшил ур чадварыг дээшлvvлэх онол хээрийн дадлага хосолсон 10 єдрийн 72 цагийн хєтєлбєрт сургалтанд урьж байна.
|
| Огноо: 2010-04-06 09:37 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Нийслэлийн аялал жуулчлалын газраас доорхи уралдааныг зарлаж байна:
| "УЛААНБААТАР ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БЭЛЭГДЭЛ, УРИА" УРАЛДААН: Улаанбаатар хотод гадаадын жуулчдыг урин дуудсан, олон улсад нийслэл хотын өнгө төрхийг илэрхийлсэн, утга санаа, aгууламж, цар хүрээг бүрэн илтгэх хотын аялал жуулчлалын уриа, бэлэгдэлийн загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, оюутан залуус та бүхний дунд зарлаж байна.
|
| Огноо: 2010-04-05 19:32 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Зочид буудлын менежерүүдийн мэргэшсэн сургалтанд та бүхнийг урьж байна.
| Солонгосын зочид буудлын холбооноос зохион байгуулж байгаа 5 хоногийн хугацаатай үргэлжлэх зочид буудлын менежерүүдийн мэргэшсэн сургалтанд та бүхнийг урьж байна. Энэ сургалтын үргэлжлэл нь зочид буудлын үйлчилгээний ажилчдыг 3 сарын хугацаатай ажлын байран дах мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
|
| Огноо: 2010-03-31 14:41 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Сургалтын урилга
| Авто тээврийн хуулийн 15.1-д 2008.05.29 -нд нэмэлт өөрчлөлт орж жуулчин тээвэрлэхэд, тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагааг эрхлэх болсон тул БОАЖЯамны харъяа Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Засгийн Газрын Хэрэгжүүлэх Агентлаг, Авто тээврийн газраас хамтран жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сертификат олгоно.
|
| Огноо: 2010-03-22 13:20 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
"YOUNG TOURISM PRO" улсын III уралдаан зохион байгуулагдах гэж байна
| УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах.
|
| Огноо: 2010-03-17 20:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|