Харбины мөсөн урлалын гайхамшигт аялал үзэх бүртгэл эхэллээ

Харбин мөсөн хотХарбин хот - Дорнын Москва, Дорнын Парис гэж нэрлэгддэг энэ хотод Орос, хятад, герман, польш, литви зэрэг 53 үндэстэн амьдарч 45 хэлээр ярьдаг, оросын соёлын нөлөө ихтэй, Европ маягийн хот. Харбины барилга архитетурын онцлог нь энэ хотыг европыг харах азийн цонх гэсэн нэр алдарт хүргэсэн агаад Харбин хот нь 4.7 сая хүн амтай, Хятадын 10 том хотын нэг бөгөөд зүүн хойд хятадын хамгийн том хот, аялал жуулчлалын төв юм.

Энэ аяллаар Харбин хотод жил бүр зохион байгуулагддаг, дэлхийд хамгийн том дөрвөн мөс цасны урлалын олон улсын фестивалын нэг, цасны гайхамшигт урланг бүтээх олон улсын фестивалын гайхамшиг бүтээлүүдтэй танилцана. Энэ арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлж олон улсын жуулчдыг очиж үзэхийг хүсдэг, олон орны мөс цасаар гайхамшигийг бүтээгчдийг соронзон адил татах болсон газар.

Харбин хотод та бүхэн мөс цасны урлалын гайхамшигийг үзэхээс гадна Харбины амьтаны хүрээлэнгээр бар, арслан, ирвэс, өмнөд туйлын пингвинг, хойд туйлын цагаан баавгай үзнэ.  Далайн хав, далайн гахай зэрэг далайн амьтдын тоглолт, Католик, Буддын болон Күнзийн сүмүүд үзнэ. Өөр нэг сонирхолтой зүйл нь Дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд үйлдвэлэж байсан бактерлогийн нууц зэвсэг үйлдвэрлэх 731-р ангийнхан хүн дээр хэрхэн туршилт хийж, хүнийг тамлан хэрцгийлж байсныг үзүүлсэн сонирхолтой музей үзнэ.

 

Өдөр-1 Улаанбаатар-Бээжин- Харбин

Өглөө 08.25-д ОМ223 МИАТ-ын Улаанбаатар Бээжингийн нислэгээр нисч 10.30-д Бээжин хот хотод бууна. Капитал нисэх буудлаас хотын төв орно. Ванфүжин буюу Вангийн худаг гудамжаар аялна. Энэ гудамжийг анх Монголчууд байгуулсан бөгөөд Бээжингийн хамгийн алдартай, олны хөл ихтэй худалдаа үйлчилгээний гудамж. Энэ гудамжинд дэлхийн Брэнд барааны дэлгүүрүүд, гадаад номын дэлгүүрүүд гээд үзэж сонирхох олон зүйлс бий. Өдрийн хоол Ванфүжин гудамжинд байрлах ресторанд. Өдрийн хоолны дараа ТянАмины талбай, Хориотой хотыг үзнэ. Төмөр замын вокзал орж 21.20 -ийн Бээжин Харбины хурдан галт тэргэнд сууна. Хятадын хурдан галт тэрэг хятадын төмөр замын хамгийн тохилог, цэвэрхэн тээвэр, 200-350 км/ цагийн хурдтай. Галт тэрэгний бүх суудал урагшаа харсан бөгөөд вагон дундуур хоол, ундаар үйлчилдэг. Хэр хурдтай явж байгааг та дэлгэцнээс харах боломжтой, шинэ үеийн төмөр замын дэвшилтэт технологи юм.

Хоол: Өдөр, Орой 
Буудал:   Хурдан галт тэрэг Унаа: ОМ223, Хурдан галт тэрэг

Харбин хотӨдөр-2 Харбин
Өглөө 06.30-д Харбин хотод бууна. Зочид буудал руу явна. Зочид буудалд өглөөний цай уугаад Харбины уран барилгын гайхамшиг болсон үнэн алдартны Софигийн сүмийг үзнэ. Үүний дараа бид Сан Айлэнд парк орж цасан урлалын гайхамшигийг үзэж Уолт Диснейгийн баатруудын жагсаал үзэж сонирхоно. Амьтны хүрээлэн орно. Харбины амьтаны хүрээлэн нь 200 гаруй төрлийн амьтадтай агаад үүнээс сибирийн бар хамгийн олон тоотой байдаг, та маш ойроос энэ сүрлэг сайхан амьтныг харж өөрийн гараар хоолож үзэх боломжийг танд олгоно. Энэ хүрээлэнд мөн хятадын гол имиж болсон панда баавгай, өмнөд туйлын билгэдэл пингвинийг ойроос харах боломжтой. Өдөр, оройн хоол Сан Айлэндэд иднэ. Өдрийн хоолны дараа далайн амьтны хүрээлэн үзэж, цагаан баавгай, пингвин, далайн хав, далайн гахай зэрэг амьтдын авъяаслаг тоглолтыг үзнэ. Үдэш ЖаоЛин парк орж Мөсөн хотхон үзэх агаад шөнийн мөсөн шилтгээний өнгө үзэмж, хосгүй тансаг байдал таны нүдийг баясгах болно. Зочид буудалдаа ирж амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой
Буудал:  Харбин     Унаа:

Өдөр-3 Харбин - Бээжин
336 метр өндөр Драгон телевизийн цамхагт гарч хотын ерөнхий байдалтай танилцана. 1931-1945 оны үед Японы эзлэн түрэмгийлэгчид хүн төрөлхтөний эсрэг өдүүлж байсан хэрцгийлэл, гэмт үйлдлүүдийн тухай үзүүлсэн музей үзнэ. Харбин хотод япончуудын байгуулсан бактерлогийн нууц зэвсэг үйлдвэрлэж хүн дээр туршилт хийдэг байсан 731-р анги байрлаж байсан. Үүний дараа буддын шашны Жили сүм, Күнзийн сүм үзнэ.  Өдрийн хоолны дараа хотын төв орж Зонг Яанг хэмээх алдарт гудамжаар аялна. Энэ гудамжинд Орос, Грек, Чех, Швед, Швейцарь, Франц, Герман, Английн хэдэн зуун дэлгүүр байдаг бөгөөд дэлгүүр бүхэн нь үндэстнийхээ онцлогийг хадгалсан барилга архитектурын шийдэлтэй. Оройн хоол ЗонгЯанг гудамжинд байрлах ресторанд идээд төмөр замын вокзал орж 21.30 Харбин Бээжингийн хурдан галт тэргэнд сууна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой  Буудал: Хурдан галт тэрэг      Унаа: 

Өдөр-4 Бээжин - Улаанбаатар
Өглөө 7.30-д Бээжинд бууна. Өглөөний цай ууна. Энэ өдөр та бүхэн Бээжин хотоор аялж шоппинг хийнэ. Чөлөөт өдөр. 18 цагт Бээжингийн Капитал нисэх буудал дээр групп цугларна. 20.30 ОМ224 Бээжин Улаанбаатарын нислэгт сууж эх нутгийн зүг ниснэ. 22.55-д Улаанбаатар хотод бууна.

 

Хоол: Өглөө,
Буудал:  
Унаа: ОМ224,



Үргэлжлэх хугацаа: 4 өдөр , 3 шөнө
Зочид буудал:
Аялал эхлэх өдрүүд:
2012.01.07-10, 2012.01.14-17,
2012.01.21-24, 2012.01.28-31

Үнэнд орсон зүйлс:    
УБ - Бээжин - УБ нислэг    
Бээжин - Харбин - Бээжингийн хурдан галт тэрэгний тасалбар    
Хөтөлбөрийн дагуух үзвэрүүд    
Хөтөлбөрт заагдсан зочид буудал    
Аяллын хөтөч    
Хөтөлбөрт заагдсан хоол    
Аяллын үеийн унаа тээвэр.

Үнэ: 999 USD /нэг хүний/

Утас: 9900-2282, 9909-6911

Зургийн сан:

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ