Аялал жуулчлал Гуанди шүтээн буюу ГЭСЭР СҮМ
| Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршдог Гэсэр сүмийн баригдах болсон шалтгаан нь Монголд хөхийн шашны номлолыг дэлгэрүүлэх зорилгоос үүдэлтэй. Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 онд Гэсэр сүмийг бариулжээ. Хятадын хөхийн шашин нь Хятадын тооллын 5-р зууны үед Буддийн шашныг Хятадад дэлгэрүүлсэн нэгэн урсгал юм. Сүм барих хөрөнгийг хятад лам нар, их хүрээний пүүсүүдийн хятад эзэд сүсэг бишрэлээрээ гаргасан байна. Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь хятадын нэгэн том цэргийн эрхтэн Гуан Юу-ийн өргөмжилсөн нэр. Гуан Юүг тахисан сүмийг Гуан димио гэдэг байж. Манж нар Манж чин улсыг дарж улсаа байгууллаа хэмээн шүтэж, Гуан Юүгийн дүрийг залсан сүм хийд байгуулах болжээ.
|
| Огноо: 2010-08-25 14:35 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Буриадууд монгол угсаатны нэгэн бүл
| "Буриадууд эдүгээ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг, түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүн түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм" гэж Д.Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.
|
| Огноо: 2010-08-19 13:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Газрын зураг ашиглах
| Дотооддоо болон гадаад улс орон руу аялан явахад сайн чанарын газрын зураг зайлшгүй хэрэг болно. Хэдийгээр таны аялж буй газар урьд өмнө нь явж байсан танил болсон газар хэдий ч байгалийн элдэв үзэгдэл, замын эвдрэл гэх мэт урьдчилан тооцоолоогүй тохиолдлоос замаасаа гарах, төөрөх тохиолдол гардаг. Газрын зураг ашиглахын тулд дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.
|
| Огноо: 2010-08-17 11:14 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хөвсгөл далайн аяллын зураг 01
| 2010 оны 07 сарын 30 наас 08 сарын 03 хооронд аялсан Хөвсгөл далайн аяллын зураг
|
| Огноо: 2010-08-06 12:41 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав?
| XIII зуунд, "Нууц товчоо" бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
|
| Огноо: 2010-08-02 11:34 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/
| Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм. Тэрбээр 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойд хошууг захирах болжээ. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцэж байв.
|
| Огноо: 2010-07-29 00:54 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
"Цам" бүжиг
| "Болор толь"-д өгүүлрүүн: "Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч лам Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо өөрийн биеэр залран ирж, "чи эдүгээ Ландарм хааныг хөнөө! Айх хэрэгггүй, цаг үед нь би туслана" гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм шашныг сүйтгэснийг мэдээгүй лам ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд "тэр үнэн, тийм болсон" гэж тоочин мэдүүлжээ.
|
| Огноо: 2010-07-21 10:39 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол сурын харваа
| Монголын сурын эрт, эдүгээгийн хөгжлийн түүхээс: Эрийн гурван наадмын үүсэл хөгжлийн түүх хүний нийгмийн түүхтэй салшгүй холбоотой. Манай тооллын өмнөх 4, 3-р зууны үед Хүннү, Сүннү гэдэг 2 Монгол аймгийн үед сурын харваа үүссэн гэдгийг дурсан бичсэн, түүхэн баримтууд хангалттай байдаг. Монгол угсаатан маш эртнээс араатнаас малаа хамгаалах, гадны халдлага дайралтаас улсаа сэргийлэх, ан гөрөө авлаж амьдран суух түүний жаргал наадам хийх зэрэгт нум сум чухал зэвсэг болж харвах намнах ажлыг хамаг олноор сурч судлан, гайхамшигт мэргэн онох, холч харваа, хурдан шаламгай хөдөлгөөн, аварга их хүч тэнхээ чадлаар олонд алдаршжээ.
|
| Огноо: 2010-07-02 09:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Алтан ордны хаант улсын нийслэл Сарай-Бату хот
| Дэлхий дахинаа төр засаглалын гайхамшигтай онолч, цэргийн гарамгай жанжин, нийгмийн нэрт зүтгэлтэн, чөлөөлөгч, булаан эзлэгч хэмээн нэрлэгдсэн аугаа их Чингис хааны ач Батхаан, түүний хүү Бэрх хааны байгуулсан Алтан ордны хаант улсын нийслэл бол Сарай-Бату хот юм. Сарай-Бату гэдэг нь "Батын ордон" гэсэн түрэг үг болой.
|
| Огноо: 2010-07-01 11:02 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Түмэн үеийн түүхт Монгол бөх
| Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон үндэсний уламжлалт их баяр наадам ойртож, Монголчууд хуруу даран хүлээж байна. Эрийн гурван наадмаар хэдэн өдрийн турш ширдэгэн дэнжийг хотойтол, шинэхэн дээлээ гандтал нааддаг монгол түмний энэ их баяр цэнгэл нь асар их цаг хугацаа, орон зайг туулан иржээ. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл хөнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хүний зураг байдаг. Энэ хоёр хүн нь хоёулаа чармай нүцгэн бөгөөд нэг нь толгой дээрээ үсээ овоолон боожээ.
|
| Огноо: 2010-06-28 11:13 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хурдан морины уяа засал
| Олон газрын уяа засал өөр өөрийн онцлогтой боловч Төв Халх, Зүүн Монголын уяаны дэг илүү боловсронгуй болж хөгжсөн. Наадмын түрүү, айргийг сайн хүлэг сайн уяагаар тэнцүүлэн байж авна. Уяач хүн бусдаас сурсан эрдмээ үргэлж боловсруулан сайжруулахыг гол болгох нь зүй. Өнөө цагийн Төв Халхын уяа заслын дэг онцлогоос энд өгүүлнэ. Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг "Газрын чагтага тасрах" хэмээн нэрлэжээ. Уяач хүний ажил бол газрын амьтныг тэнгэрт гаргах буюу "Газрын чагтагыг таслана" гэсэн үг юм.
|
| Огноо: 2010-06-25 12:00 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол дарханы урлагийн тухай
| Євєг дээдэс маань эрт vеэс vндэснийхээ шинж тєрхийг хадгалсан, уламжлалт зан заншил, ур ухаан, хvч хєдєлмєрєє эд хэрэглэл, ахуйн соёлдоо шингээн євлvvлж ирсэн нь ардын урлагийн нэгэн суурь, шимт хєрс нь болон хєгжиж, он цагийн эргэлтэд шинээрээ мэт мєнхєрєн vлдсэн нь олон бий.
|
| Огноо: 2010-06-24 09:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хурдан морины шинж
| Манай орны малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних , уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ.Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх , морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ.
|
| Огноо: 2010-06-23 13:15 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....
| Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм.
|
| Огноо: 2010-06-17 16:55 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Mонгол хөөрөг
| XYII зууны vед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгvй урт зам туулжээ. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Тєвдєєс Монголд нэвтрэхдээ єєрийн євєрмєц хэлбэрийг олжээ. Монгол хєєрєг ч гэсэн хятад хөөрөгнөөс өвөрмөц юм. Харин тєвдvvдийнхтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн гэдэг мастерийн хийц зэрэг нь голлох vvрэгтэй байхад монгол хєєрєгт чулуу, чулууны бvтэц, нэн ялангуяа толгойн хийц vнэ цэнийг тодорхойлно.
|
| Огноо: 2010-06-09 12:50 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ерөөл, магтаал, үлгэр туульсын ая аялгууны урлаг
| Ерөөлийн ая гэдэг маань монголчуудын ерөөх, ерөөл тавих, ерөөл айлдхах (ерөөлгөх) гэх мэтээр учир утга ёс төрд холбогдуулан нэрлэдэг зан үйлийн ая билээ. Ерөөл гэдэг бол сайн учир тохиолын бэлэг зохиож сайхан үг хэлэх ёс төрийн нэр юм. Угтаа ерөөл гэдэг үг ёр гэдэг үгтэй язгуур нэгтэй бөгөөд ирээдүйн учир тохиолыг угган тосон мэдэх, зөгнөх, сайнаар хүсэн бэлэгдэхийн утга санаатай (ирэх тохиол) гэсэн үг юм.
|
| Огноо: 2010-06-07 11:13 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол угсаатны хэлний бүрэлдэхүүн
| Монгол угсаатан ястан хүн судлалын төрхөөрөө монголжуу (Монголоид их арьстны умард салаа, Төв Азийн хэв маягт багтахын дээр хэлний ангиллаараа Алтай овгийн хэлтэнд хамаарагдана. Монгол хэлтэн нь 6 сая орчим болох бөгөөд үүнээс 2.,6 сая нь Монгол улсад, 3,6 сая нь БНХАУ-д. 0,5 сая орчим нь ОХУ-д, 0,03 сая нь Афганистанд аж төрдөг.
|
| Огноо: 2010-06-02 09:59 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Дөрвөн бэрхээр шинжих нь...
| Монгол наадгайн салшгүй нэг хэсэг бол олон төрлийн шагай наадгай билээ. Монголчууд голдуу бог малын шагайг цэвэрлэж будаад түүгээрээ нааддаг. Шагайгаар малаа төлөөлүүлэн тоглохдоо малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг байжээ. Шагай наадгайн нэг төрөл болох дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээн үздэг байна.
|
| Огноо: 2010-06-02 09:40 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголчуудын эртний уран зураг дахь Монголчуудын хєх цэнхэр хувцасны учир
| Монгол хувцасны соёл дvрслэх урлагийн дурсгалууд тvvний дотор эртний уран зургийн морьтон нvvдэлчдийн сэдэвт бvтээлvvдийг харьцуулан vзэж судалж байхад монголчуудын дээл хувцасны єнгє бэлгэдэл ямар байсныг харуулдаг. Уйгур, Тан улс, Хитан, Их Монголын vеийн уран зургуудад Тєв Азийн нvvдэлчин малчид, цэрэг дайчдыг улаан, хvрэн, бараан дээл хувцастай зурсан зураг багагvй байдаг.
|
| Огноо: 2010-05-27 10:48 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Зах зээлээ хэрхэн татаж, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх вэ?
| Вэб хуудас, танилцуулга, зар сурталчилгааны энгийн жишээнvvд таны бизнесийн амжилтад тусална.Эхний дугаартаа бид VГЭЭР ИТГVVЛЭХ БОЛОН ТОДОРХОЙЛОХ гэсэн зарчмыг ашиглан олон жилийн турш хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдvvлж, таны нэгэн адил хэдэн зуун аялал жуулчлалын мэргэжилтнийг сургасан "Адал Явдалт Бизнес" зєвлєх компанийн тэргvvн Тим Варрены олон жилийн туршлагаас тантай хуваалцаж байна. Дэлхий даяар маш олон аялал жуулчлалын компани, хувь хvмvvс энэхvv зарчмыг мєрдсєнєєр амжилтад хvрсэн байдаг. Таныг ч гэсэн тэднээс дутахгvй гайхамшигтай vр дvнд хvрнэ гэдэгт бид итгэж байна. Ингээд та бvхэнд, мєн таны бизнест амжилт хvсье.
|
| Огноо: 2010-05-24 17:58 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|
|
This text will be replaced
| Яг одоо |
 |
11°C |
|
|
Өнөөдөр |
Маргааш |
Пүрэв |
Баасан |
Бямба |
|
|
|
|
|
| Ө: |
23°C |
Ө: |
22°C |
Ө: |
21°C |
Ө: |
24°C |
Ө: |
22°C |
| Ш: |
13°C |
Ш: |
10°C |
Ш: |
13°C |
Ш: |
13°C |
Ш: |
12°C |
Санал асуулга
|
|
|