Аялал жуулчлал
Монгол иргэд 16 улсад визгүй зорчих эрхтэй

гадаад паспорт-Энгийн паспорт эзэмшигч иргэн ямар оронд визгүй зорчдог вэ?
-Иргэд
Белорусь,
Гүрж,
Израиль,
Казахстан,
Киргиз,
Куба,
Лаос,
Малайз,
Сингапур,

Огноо: 2011-06-23 10:44 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Айраг исгэх

Монголчууд айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг. айргийг хоёр үндсэн аргаар исгэж иржээ.
1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.

Огноо: 2011-06-21 03:55 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Дэмбээдэх аялагат тоглоом.

ДэмбээДэмбээдэх сонин янзын аялагат тоглоом, бас л үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээний гол үйл нь, тоглогч хоёрын, гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцаж явдал юм. Хуруу гарын хөдөлгөөний аясаар, уламжилж ирсэн тусгай аялга, юмуу бүүр ардын дууны аяаар дэмбээдэгч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурдац зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг.



Огноо: 2011-06-21 03:37 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Дундговь аймгийн музей

Дундговь аймгийн музейДундговь аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Одоо нэн эртний хvрэл зэвсгийн vеийн, их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахуйн, монголын  уламжлалт тоглоомын, угсаатны зvйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын танхимуудад vзмэрээ зохион байгуулаад байна.

Огноо: 2011-06-15 10:10 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Цагадайн Улс
Цагаадайн улс1.    Их Монгол улсын үеийн Цагадайн улс.
Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн ордуудыг байгуулжээ.  Цагадайн зуны орд нь Алмалиг хотын хаяанд Или голын хөндийд Куяш (Нар) нэрт газар байжээ. Өвлийн орд нь Или голын эрэгт Мераурик-Ила нэрт газар байжээ. Зуны орд Куяшийн ойролцоо Кутлуг (Жаргалан) нэртэй хот Цагадай байгуулжээ.
Огноо: 2011-06-09 23:35 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Цаатан фестиваль-2011 хөтөлбөр

Цаатан фестиваль2011 оны 07 сарын 06-07 өдөр    Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, "Далай тур" жуулчны бааз

7 сарын 05 Пүрэв гариг

1300 Цагаас жуулчдыг онгоцны буудалд тосч үйлчлэх мөрөн "Edelweiss" зочид буудалд өдрийн хоол

 

 

Огноо: 2011-06-08 13:18 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монголын Алтан ордон улс

алтан ордны улсМонголчууд XIII-XIV зууны турш Евразид 200 гаруй жил ноёрхолоо тогтоосон. Судлаачдын үзэж байгаагаар 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид Алтан орд гэдэг нэр томъёо анх тэмдэглэгдсэн гэж үздэг. Алтан ордон улс байгуулагдсан цаг хугацааг ихэнх судлаачид 1242-1243 он гэж үздэг.

Огноо: 2011-06-06 04:08 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Татарын ханлиг

Морьтон баатар \зураач ганболд\Татарчууд бол монголын өргөн уудам нутгаар мал маллан бас бага сага тариалан эрхлэн амьдарч байсан эртний аймаг юм. Татарын нутаг дэвсгэр  харьцангуй уудам,  хүн ам олон, аж ахуй нь сүрхий хөгжсөн байсан учир нэгэн үедээ нэлээд хүчирхэг аймаг байв. VIII зууны үеэс хойш бараг 260-аад жилийн  турш хятад сударт татарчуудыг эрхлэх ажил, эрхэмлэх  өнгө, орших зүг, аймгийн тоогоор хар тэрэгт, цагаан татар, буйругууд, алухай, айргууд болон  баруун, өмнөд, зүүн татар , есөн гэх мэтээр нэрлэж байв.

Огноо: 2011-06-06 04:06 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Мөнгөн аяга

мөнгөн аягаЭрт дээр үеэс хүн төрөлхтөн өргөн дэлгэр хэрэглэж ирсэн металлуудын нэг бол мөнгө билээ. Манай ард түмэн мөнгөөр хэт хутга, эмээл хазаар, суран бүсээ чимэглэж, мөнгөн аяга, завъяа, бөгж, ээмэг, мөнгөн эдлэл хийж хэрэглэж иржээ.

Огноо: 2011-06-06 04:05 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 200 дугаар тушаалын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1990-д оноос өмнө манай улсад дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байсан бөгөөд төрийн, орон нутгийн, албан байгууллагуудын харъяа 120 гаруй рашаан сувилал, амралтын газар, хүүхдийн зуслангуудад жилдээ 180.000 гаруй амрагч, жуулчид үйлчлүүлдэг байжээ. МҮЭТЗ-ийн харъяанд рашаан сувилал 7, амралтын газар 11, хүүхдийн зуслан 25 ажиллаж байв.

 

Огноо: 2011-06-01 16:08 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Хамрын хийд

Хамрын хийдДорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. Ихэнх нь төвд , монгол хийцийн сүм дугануудтай. 

Огноо: 2011-05-30 06:08 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Шинэ Хархорум музей

Дэлхийн Өв Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын хосгүй үнэт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчилах үүрэг бүхий Хархорум музейг  Монгол улсын засгийн газрын 2009 оны 271-р тогтоолоор байгуулах шийдвэр гарсан.

Огноо: 2011-05-27 08:13 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Их гүрэн задрав

Эзэнт гүрэн1206 онд уудам тал хээрийн нүүдэлчид нэгдэн нийлсэнээс хойш бараг хагас зуун хүрэхтэй үгүйтэй богино хугацаанд өмнө зүг Ява, Суматрын шүрэн арлуудаас умард зүгт Хар далайн чинад хүртэлх өргөн уудам нутгийг ээлж дараалан монгол морины туурай тамгалсаар дөрвөн зүг, найман зовхисыг нэгтгэн хураасан монголын их эзэнт гүрэн байгуулагдсан юм.

Огноо: 2011-05-24 10:13 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Халхын сэцэн хан аймаг

Эрт, дундад үеэс монгол нутаг Дорнод гар /Зүүн жигүүр/, Өрнөд гар /Баруун жигүүр/, Төв /Гол/ гэж газар зүй- засаг захиргааны талаар 3 хуваагдаж байсан ба шинэ цагт Дорнод Халх, Төв Халх, Өрнөд Халх гэж хэлэлцэж бичиглэж байв.

Огноо: 2011-05-06 02:03 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Засагт хан аймаг

Халх Монголчууд манжийн захиргаанд ороогүй байсан 1550-1691 онд Халхын баруун гар Засагт ханы хошуу,  Хотгойдын Убаш хунтайжийн хошуу Урианхайн хошуу, Сартуулын хошуу гэсэн 4 хошуу байжээ.

Огноо: 2011-05-03 13:06 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Сорхугтани бэхи хатан

Сорхугтани Бэхи хатан  (Sorkhugtanii Bekh Khatan - Queen Soyo-bekh) (Сор - гэдэг нь сор магнай, хуг - гэдэг нь ариуныг үл бузарлагч, тани - гэдэг нь цол хэргэм гэсэн утгатай). Сорхугтани Бэхи хатан нь тухайн үедээ Монголын Эзэнт Гүрний үед Монголд нөлөөл бүхий байранд, мэргэн ухаан, хүч чадал, бэлэг авьяас бүхий Христчин эмэгтэй болон Эзэн Бурханаас заяагдсан.

Огноо: 2011-04-21 12:23 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Эртний хүмүүс яагаад байгалийн хад чулуун дээр адгуус амьтдыг зурж дүрсэлдэг байсан бэ?

бага ойгорын хадны сүг зурагМанай орны археологийн шинжлэлд нэгэнт хэвшил болсон хадны сүг зураг, хадны зураг сүг гэсэн нэр томъёо нь угтаа монгол- чуудын амийг тээгч сүнс сүлдгүй биеийн дүрсийг нэрлэд- гээс үүдэлтэй хийгээд "сүг" гэдэг үг нь манай ардын дунд сүнс гэсэн үгтэй хоршиж хэлэгддэгээс үзвэл нүүдэлчдийн нэн эртний шүтлэг бишрэл, зан үйлээс улбаатай ажгуу. Иймээс ч бид эртний хүмүүсийн хад чулуун дээр үйлдсэн адгуус амьтдын холбогдолтой элдэв зураг сүгүүдийн зурах болсны цаад учир шалтгааныг нээн сурвалжлахуйд энэ үг үнэтэй нэгэн түлхүүр болно хэмээн үзэж байна.

Огноо: 2011-04-16 01:21 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон

Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:

  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

 

Огноо: 2011-04-16 00:24 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Дэл Хөнжилийн уулын хадны зураг

Дэл Хөнжилийн уулын хадны зураг Дундговь аймгийн Өлзийт сумын хуучин Тагт бригадын нутагт 25 км орчим сунаж тогтсон Дэл уул хэмээх жижиг нуруу бий. Эл нурууны зүүн бэлээс өгсүүлэн оройгоо хүртэл бараг нэлэнхүйдээ хадны зурагтай. Зурагнууд нь билүү чулуут хадны бараа өнгөнөөс бараг ялгагдамгүй.

Огноо: 2011-04-13 14:32 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

Монголчуудын хувцас, гоёл чимэглэл

Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.6 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг.

Огноо: 2011-04-11 13:42 Мэдээ нэмсэн: Admin дэлгэрэнгүй

[First Page] [Prev] 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 [Next] [Last Page]
Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ